Categories
мэдээ цаг-үе

ОБЕГ: Орон сууцанд гарсан галын аюулаас 19 хүний амь насыг аварлаа

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд гарсан галын аюулаас 19 хүнийг тус дүүргийн онцгой байдлын байгууллагын алба хаагчид өнөөдөр /2020.03.06/ аварчээ.

Тодруулбал, өглөөний 08.54 цагт Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэст дээрх галын тухай дуудлага мэдээлэл ирсний дагуу Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид хэргийн газарт очжээ. Аврагчдыг очих үед орон сууцанд гал гарч, орц бүхэлдээ утаанд автсан байжээ. Улмаар утаажилтын бүсээс таван сартайгаас 13 насны хүүхэд, 60 настай хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг 19 хүнийг эсэн мэнд гаргаж, амь насыг нь авран хамгаалжээ. Одоогоор галыг бүрэн унтраагаад байгаа ба галын шалтгаан нөхцөл, хохирлын хэмжээг тогтоохоор шинжээчид хэргийн газарт ажиллаж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *