2015 оны есдүгээр сарын 23-ны өдөр баруун болон
төвийн нутгаар, 24-ний өдөр төв болон зүүн зүгийн нутгаар, 25-ны өдөр зүүн
зүгийн нутаг, баруун зүгийн нутгийн хойд хэсгээр, 26-ны өдөр баруун зүгийн
нутгаар бороо, нойтон цас орж, салхи зарим үед 16-18 м/с хүртэл ширүүсэж
хүйтэрнэ. Иймд:
-Иргэд, малчид салхи шуурганы үеэр төөрөх,
малтайгаа уруудах, осгох, амь насаа алдах зэрэг эрсдэлээс урьдчилан сэргийлж,
хүүхдийг хараа хяналтгүй орхихгүй байх;
-Хур тунадас орох үеэр автозамын зорчих хэсэгт
үүссэн халтиргаа гулгааны улмаас тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэл учирдаг тул
жолооч нар баталгаатай зам, гүүр, гарам, гарцаар зорчиж, тээврийн хэрэгслийн
найдвартай байдлыг ханган, бензин, шатахууны нөөцтэй явах;
-Цас орж, цочир хүйтрэх тул тариалангийн аж ахуй
эрхлэгч иргэд, аж ахуйн нэгж, байгууллагууд болзошгүй эрсдэлээс урьдчилан
сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.