Categories
мэдээ улс-төр

О.Магнай дарга аялалын компаниудын гэрээг цуцалжээ

Аялал жуулчлалын яамнаас энэ чиглэлийн үйлчилгээ эрхэлдэг байгууллагууддаа Монгол орноо гадаадад сурталчилан таниулах, жуулчдын тоог жилд таван сая болтол нь нэмэгдүүлэх зэрэг шаардлага тавин ажилладаг. Дангаараа нислэг захиалж дийлэхгүй байгаа шалтгаанаар аялал жуулчлалын байгууллагууд нийлж нислэг авч байхаар санал нэгдэн, МИАТ зэрэг агаарын хэдэн компанитай гэрээ байгуулжээ. Гэтэл үүнийг нь ШӨХТГ-ын дарга О.Магнай “Нэгдэн нийлж, монополийн эсрэг хууль зөрчсөн” шалтгаанаар гэрээг нь цуцалсан байна. Татвар төлөгч байгууллагууддаа “дэмжлэг үзүүлж” ажилладаг манай төрийн оролцоо нэг иймэрхүү байгаад, О.Магнай даргын будлиан үе үе илэрдэгт аялал жуулчлалын байгууллагууд бухимдалтай байгаа гэнэ.
Энэ талаар ШӨХТГ-ын даргын зөвлөх Б.Ариунаагаас тодруулахад “Нислэг хэвээр үргэлжилж байгаа. Нэгдэж нислэг авах гэрээг бол цуцалсан. Аялал жуулчлалын үйлчилгээ эрхэлдэг хэдхэн томоохон компани нэгдчихээд, чартер нислэгийг дангаар эзэмшиж, бусад компаниуддаа суудал өгөхгүй байгаа гэсэн гомдлын дагуу шалгаж, тус гэрээг цуцалсан” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *