-ТАТВАРААС ЗАЙЛСХИЙСЭН АСУУДАЛ ЖАСТИН КАПЛАД ХАМААГҮЙ, ТЭР БОЛ ЗҮГЭЭР Л ХӨЛСНИЙ АЖИЛЧИН-
Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөхО. Чулуунбаттай “Саусгоби сэндс” компанитай холбоотой асуудлаар ярилцлаа.
-“Саусгоби сэндс” компанийн ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх захирал Жастин Капла, тус компанийн санхүүгийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Филиппин улсын иргэн Хиларион В.Кажуком, санхүү нягтлан бодох бүртгэлийн ерөнхий менежерээр ажиллаж байсан Кристобэл Ж.Дэвид нарыгхуулийн байгууллага шүүгдэгчээр татаад буй. Энэ талаар та мэдэж байгаа байх. Үүнийг эдийн засагч хүний хувьд юу гэж харж байна?
-Манай улсад мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн орчинг өөрчилж, боловсронгуй болгох шаардлагатай байна. Татварынасуудал бол аж ахуйн нэгж, иргэд хоорондын маргаан юм. Ийм маргааныг арбитраар шийдвэрлэдэг олон улсын практик бий. Их хэмжээний татвараас зайлсхийсэн гэжэнэ хэргийг үзэж буй бол “Саусгоби сэндс” компанийн өмчлөгчийн асуудал. ТүүнээсЖастин Капла гэдэг хүнтэй холбоотой хэрэг биш. Тэгээд ч энэ ньхэн нэгэн хүний эрхэнд халдах шалтгаан биш юм.
–Энэ хэргийг маргаан гэж хэллээ гэтэл манай хуулийн байгууллагынхан эрүүгийн хэрэг гээд л хавтаст хэрэг нээчихсэн шүү дээ?
-Татвараас зайлсхийсэн асуудал ньэрүүгийн хэргийн зүйл анги биш. Би дөнгөж саяхан НҮБ-ын хөрөнгө оруулалт, худалдааны олон улсынхоёр ч хуралд оролцоод ирлээ. Энэ хуралд Монгол Улсын хөрөнгө оруулалт, худалдааны талаар тайлагнаж, гадаадын орнуудын төлөөлөгчдийн асуултанд хариулсан. Америк, Европын төлөөлөгчид Монгол Улсынаж ахуй нэгж хоорондын болон иргэдийн маргааныг шийдвэрлэж буй байдлыг шүүмжилж байсан. Цаашид ийм маягаар хөрөнгө оруулагч нартаа хандах байдал үргэлжлэх юм бол Монгол Улсад хөрөнгө оруулалт орохгүй.
Бизнесмэнүүд Монголд ирж бизнес хийхээ болино. Бид бусад улсуудын жишгээр олон улсын дүрмийн дагуу тоглодог байх хэрэгтэй.
–Олон улсын жишгээр тоглоно гэдгийг юу гэж ойлговол зохих вэ?
-Ийм маргаанд бие даасан, хараат бус аудит хийх ёстой. Аудитын дүгнэлтээр татвараас зайлсхийсэн нь батлагдах юм бол тухайн компанитай хэлэлцээр хийх учиртай. Түүнээс хувь хүнийгхориод, саатуулаад байх шаардлагагүй.
–Бас Монгол Улсын хилээр гарч болохгүй гэсэн хориг тавиад хоёр жил болсон байх?
-Ийм хэрэгт хилийн хориг тавих хэрэггүй. Харин үүнийхээ оронд компанийнх нь өмчөөс эсвэл тухайн аж ахуйн нэгжийн хувьцааг нь зараад мөнгөө олоод авчихаж болдог. Энэ чинь аж ахуй нэгж байгууллагын хэрэг болохоос хүний эрхэнд халдах зүйл биш.Хүний эрхэнд халдсан ньмаш бүдүүлэг, байж боломгүй зүйл.Энэ бол хамгийн хоцрогдсон дарангуйлал юм уу, феодалын үеийн арга. Бид ийм бүдүүлэг байхаа болох хэрэгтэй.
-“Саусгоби сэндс” компанийнэнэ хэрэгт шинжээч томилоод байснаас таны яриад байгаа шиг бие даасан хараат бус аудит хийгдээгүй гэж ярих хүн олон байна?
-Энэ хэрэгт чухам хараат бус, бие даасан аудит хийгдсэн үгүйг би мэдэхгүй байна. Аудит хийгээгүйнь үнэн болхарамсалтай.
–Банкууд дахьтус компанийн дансыг ньбас хаасан байгаа юм. Шүүхээр энэ хэрэг эцэслэн шийдэгдээгүй байхад урьдчилсан байдлаар “яллачихсан”гэж хэлж болохоор ойлгомжгүй зүйл анзаарагдаадбайх юм?
-Хөрөнгө оруулагчийн дансыг хаана гэдэг бас олон улсын дүрэм, тоглолтод байдаггүй зүйл. Санаж байна уу хоёр, гурван жилийн өмнө манай татварынхан Оюу толгой компанийн дансыг хаасан. Үүнээс болоод Монгол Улсын нэр хүнд дэлхийн зах зээл дээр унасан. Хөрөнгө оруулагчийн дансыг хааж болохгүй. Өртэй байвал түүнийгээ төл гэсэн мэдэгдэл хүргүүлдэг олон улсын жишиг бий. Түүнээс дансыг нь очиж хааж, дураараа авирладаг орон манайхаасөөр байхгүй. Одоо Оюу толгойн хоёр дахь шатны гүний ордны санхүүжилтийн асуудал яригдаж байна.
–Дөрвөн тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийе. Гэхдээ хөрөнгө оруулалтын дансыг нь гадаадад нээе гэсэнгэж сонссон. Энэ үнэн үү?
-Гадаадын 20банк нийлж мөнгө өгье гэсэн. Ямар сайндаа хөрөнгө оруулалтын дансаа гадаадад нээнэ гээд байх вэ дээ. Тэд ийм нөхцөл тавьж байна. Бид эсэргүүцэхэд хэцүү. Яагаад гэвэл өөрсдөө хүний данс руу шууд асуухгүйгээр орчихдог, хаачихдаг практиктай.
–Иймэрхүү хэргээс улбаалаад хөрөнгө оруулагчдыг татах бус түлхээд байна гэж олон улсын ажиглагчид үзэж байгаа?
-Энэ мэт байдлаас болж бид олон улсын зах зээлд маш муу мессэж, дохиог дэлхийн зах зээл рүү өгч байна. Тэгээд энэ Жастин Капла өмчлөгч биш. Энэ хүн гүйцэтгэх захирал тул ямар ч эрх мэдэл байхгүй. Зүгээр л хөлсний ажилчин шүү дээ. Түүнд санхүүгийн бичиг баримтыг нь бүрдүүлж өгдөг хүмүүс нь дандаа монгол захирлууд нь байсан. Тэд энэ хэрэгт ямар ч хамааралгүй. Гэтэл тэднийөгсөн бичиг баримт дээр Жастин Капла гарын үсэг зураад л явуулдаг байсан байх. Энэ хүн ажилд ороод зургаахан сар болсон байдаг.Тэгтэл гурван жилийн үйл ажиллагаанд нь дүгнэлт хийгээд хэрэг нээж байна гэж сонсогдсон. Энэ бас л ойлгомжгүй зүйлийн нэг. Олон тэрбум төгрөгийн маргаан гараад тэр нь батлагдаад Монгол Улсад татвар төлөх өртэй гарах юм бол компанийг нь зарладаг. Түүнээс хүний эрхэнд халдана гэж байж болохгүй зүйл.
–Үүнд ер нь хэн буруутай вэ. Төрөөсхөрөнгө оруулалтыг дэмжих бодлого баримталж байхадхуулийн байгууллага нь түүнээс нь эсрэг байгаад байна. Гадаадын хөрөнгө оруулалт битгий хэл дотоодын томоохонаж ахуйн нэгжийн эздийг шалгаж байсан нь саяхан. Тэгээд л чимээгүй болсон. Гэтэл мөнгө аваад хэргийг нь хэрэгсэхгүй болгожээ гэх дам яриа гараад өнгөрч байсан?
-Хууль эрх зүйн дүрмийг тогтоож буй УИХ, Засгийн газар, Ерөнхийлөгчийн зүгээс шал өөрөөр хөрөнгө оруулалтад хандах хэрэгтэй болоод байна. Бид ийм практиктай байх юм бол хөгжинө гэж бодоод хэрэггүй. Хамгийн хоцрогдсон орон болохын шинж тэмдэг бол энэ. Хөрөнгө оруулагч нартаа ингэж ханддаг манайх шиг орон байхгүй, миний мэдэхээр. Би олон улсынсанхүүгийн зах зээлийг судлаад 30 жил болж байна.
–Эдийн засагч хүний хувьд “Саусгоби сэндс”-ийн энэ хэргийг яах ёстой вэ?
-Хараат бус аудитын дүгнэлт хийгээгүй бол хийх хэрэгтэй. Татвар төлөхөөс зайлсхийсэн нь батлагдвалминий түрүүний хэлсэн шиг компанитай хэлэлцээр хийх ёстой. Жастингэдэг хүнтэй яриад байх шаардлагагүй. Хувь хүний амьдрах ажиллах эрхэнд халдана гэдэг ардчилсан орны жишиг биш. Хамгийн диктатур өндөртэй феодалын дэглэмтэй орны дүрмээр бид тоглоод байна. Маргаан гарах бүрт хөрөнгө оруулагчдад эрүүгийн хэрэг үүсгээд дарамтлаад байж болохгүй.
Г.ДЭЛГЭРЦЭЦЭГ