Categories
мэдээ нийгэм

Нуурын мөс цөмөрснөөс машинтайгаа живсэн иргэнийг татаж гаргажээ DNN.mn

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх Хун нуурын мөс цөмөрч, суудлын автомашин живсэн тухай дуудлага гуравдугаар сарын 11-ний 18:00 цагийн орчимд ирсэн байна.

Дуудлагын дагуу нийслэлийн Аврах ангийн алба хаагчид очиход иргэн 27 настай эрэгтэй “Toyota Chaser” загварын автомашинтай нуурын мөсөн дээгүүр явж байхад нь мөс цөмөрч 2 метр гүн усанд живсэн байжээ.

Аврагчид шууурхай ажиллаж татан гаргасан гэж ОБЕГ-аас мэдээлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *