Баян-Өлгий аймаг, Улаанхус сумын гуравдугаар багийн “Шар нохойт” гэдэг газарт “Ногоон” нуурын эрэг дээр зургаан хүн амарч байснаас 5 хүн нь нуурын усанд живсэн гэх дуудлага мэдээллийг долдугаар сарын 14-ний өдрийн 17:55 цагт Онцгой байдлын газар хүлээн авчээ.
Онцгой байдлын газрын алба хаагчид очиход тус аймгийн гэр бүлийн зургаан хүн “Ногоон” нуурын эрэгт амарч байснаас иргэн Б нь нуурын усанд сэлж байгаад живэхэд хамт байсан 4 хүн нь аврахаар ороод живсэн байсан тул уснаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 22:55 цагт иргэн А/43 настай, эмэгтэй/, Б/30 настай, эрэгтэй/ нарын цогцсыг, долдугаар сарын 15-ны өдрийн 05:56 цагт иргэн А/36 настай, эмэгтэй/, 06:02 цагт иргэн А/21 настай, эрэгтэй/, 14:25 цагт А/43 настай, эрэгтэй/ нарын цогцсыг тус тус олж гарган тус сум дахь Цагдаагийн хэсэгт шилжүүлэн өгсөн байна.
Эх сурвалж: ОБЕГ