Ус, цаг уур орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгийн гадаргын усны судалгааны хэлтсээс гол мөрнүүдийн мөсний зузааны талаар дараах мэдээллийг өглөө.
Гуравдугаар сарын 6-ны өдрийн байдлаар манай орны ихэнх жижиг болон дунд зэргийн голууд ёроолдоо хүртэл хөлдсөн байдалтай байна.
Томоохон голуудын мөсний зузаан өмнөх 10 хоногийнхоос 5-10 см нэмэгдсэн байдалтай байгаа аж.
Ихэнх голуудын мөсний зузаан олон жилийн дунджаас 10-50 см нимгэн байна.
Хөвсгөлийн уулсаас эх авсан Бэлтэс, өвөр хангайн нурууны арын Идэр, Тамир, Сэлэнгэ, Орхон болон Хэнтийн нурууны баруун хажуугийн Хараа, Ерөө, Тэрэлж, Алтайн нуруунаас эхтэй ихэнх голууд мөн түүнчлэн Чигж, Намир зэрэг голуудын мөсний зузаан 10-50 см ахиу зузаантай байна.
Нуурт хар, цагаан хил үүсэх, голын зарим хэсгээр халиа тошин гүйх үзэгдэл идэвхжиж эхэлсэн гэв.