Categories
мэдээ нийгэм

Нүүлгэн шилжүүлэх дадлага, сургуульд 800 иргэн хамрагдан оролцжээ

Нийслэлийн Засаг даргын 2018 оны “Гамшгаас хамгаалах арга хэмжээ зохион байгуулах тухай” А/41 тоот, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль зохион байгуулах тухай” А/83 тоот, 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн “Хээрийн нүүлгэн шилжүүлэх хотхон байгуулах тухай” А/89 тоот захирамжуудыг үндэслэн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороог нүүлгэн шилжүүлэх дадлага, сургалтыг зохион байгууллаа.

Дадлага сургуульд Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсээр ахлуулсан 26 байгууллага, 56 техник хэрэгсэлтэйгээр оролцов.

Нүүлгэн шилжүүлэх дадлага сургалтад ОБЕГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Д.Батсайхан, Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, дэд хурандаа Д.Мөнхбат, НОБГ-ын дэд дарга, хурандаа А.Дашням, Баянзүрх дүүргийн Засаг дарга Т.Баясах, орлогч дарга н.Уламбаяр нар оролцсон.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороог нүүлгэн шилжүүлэх дадлага сургалтыг тус хорооны нутаг дэвсгэрт 7,5 баллын “Газар хөдөлсөний улмаас тус хорооны нутаг дэвсгэрт гамшгийн нөхцөл байдал үүссэний улмаас хорооны иргэдийг аюулгүй газар нүүлгэн шилжүүлэх” гэсэн цагийн байдлын дагуу гамшгийн аюулын зарлан мэдээлэх дохиог дуугарган, иргэд түр цугларах 4 цэгт цугларлаа. 30 минутын дотор 3200 иргэн аюулгүй түр цугларах талбайд цугларсан бөгөөд үүнээс нэрвэгдсэн гэх үзүүлэх тоглолтын 800 иргэнийг нүүлгэн шилжүүлэх хотхонд шилжүүлэн байрлуулах дадлага, сургуулийг зохион байгуулсан.

Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийг хээрийн нүүлгэн шилжүүлэх хотхонд иргэдийг хүлээн авч аюулгүй тав тухтай байдлыг хангах зорилгоор иргэдийг байршуулах майхан, онцгой байдал, хүн эмнэлэг, цагдаа, сургууль, цэцэрлэг, хороо, хүмүүнлэгийн тусламжийн цэг, банк, шатахуун түгээх станц, цахилгааны дизель станц, хамгаалалтын алба, гал тогоо, хүнсний хангалтын цэг, ариун цэврийн цэг гэх мэт хэрэгцээт бүхий л үйлчилгээг нэг дор байршуулан иргэдэд дээрх үйлчилгээнүүдийг үзүүлсэн гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *