Categories
мэдээ нийгэм

НҮБ-ын уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх 27 дахь бага хурал эхэлжээ DNN.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаарх дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад оролцож байна. Тус уулзалт Арабын Бүгд Найрамдах Египет Улсын Шарм Эль-Шейх хотноо болж буй.

Ерөнхийлөгч энэ үеэр уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх, дэлхийн дулаарлыг сааруулах чиглэлээр Монгол Улсын байр суурийг илэрхийлж, үндэсний хэмжээнд хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулна. Мөн зарим улсын төрийн тэргүүн болон олон улсын байгууллагын удирдлагатай хоёр талын уулзалт хийнэ. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 27 дугаар бага хурлын үеэр болох дэлхийн удирдагчдын дээд түвшний уулзалтад 110 улсын төр, засгийн тэргүүн оролцож байна.

Уур амьсгалын өөрчлөлтийн бага хурлыг даргалагч орны тухайд энэ жил усны асуудлыг онцолж байгаа аж. Харин оролцогч талууд болон НҮБ-аас ОХУ Украины дайны улмаас зарим улсад эрчим хүчний хямрал үүсэж, энэ нь нүүрсний хэрэглээг нэмэгдүүлснээр хүлэмжийн хийн ялгарал өссөн энэ цаг үед болж буйгаараа онцлог байгааг дурдлаа.

Энэ талаар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гуттериш “Энэ удаагийн хуралдаанаар бид манай гараг цаг уурын өөрчлөлтийн аюулаас сэргийлэх итгэлцлийг дахин бий болгож энэ амбицаа сэргээх ёстой юм. Үгүй бол 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгаруулалтыг 45 хувиар бууруулахын тулд түүнийг 10 хувиар өсгөх хандлагатай байна” гэдгийг онцоллоо. Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенцын талуудын 27 дугаар бага хурал үргэлжилж байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *