Categories
гадаад мэдээ

НҮБ-ын хоригийг эсэргүүцэж, пуужин харвав

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл олон улсыг заналхийлсэн Хойд Солонгосын эсрэг авах хоригийг өргөжүүлэх тогтоолын төслийг баталсан юм. Улмаар олон улс, Пхеньянд цөмийн болон баллистик пуужингийн хөтөлбөрт ашиглагдах нүүрс, төмөр, төмрийн хүдэр, алт, титан зэргийг экспортлохыг хориглосон. Мөн нисэх онгоцны шатахуун, керосины төрлийн пуужингийн түлш нийлүүлэхийг хатуу хориглоод байна. Пхеньян энэ оны эхээр цөмийн туршилт хийж, өнгөрсөн сарын 8-нд сансарт хиймэл дагуулаа хөөргөсөн. НҮБ, Пхеньяны цөм болон пуужингийн хөтөлбөрт хамааралтай 16 хүн, 12 байгууллагын хөрөнгийг царцааж, гадаадад данс эзэмших эрхийг нь хориглосон юм. Өмнөд Солонгос, Японы эрх баригчид дээрх хоригт сэтгэл хангалуун байгаагаа мэдэгдсэн бол БНХАУ эмээж буйгаа илэрхийлсэн.

– Хойд Солонгос НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хоригийг эсэргүүцэв-

Харин НҮБ-ын Аюулгүй зөвлөлийг хоригийг Хойд Солонгосын эсэргүүцэв. Өнөөдөр орон нутгийн цагаар 10.00 цагт зургаан ширхэг ойрын тусгалтай баллистик пуужинг Японы тэнгис рүү харвасан байна. Эдгээр пуужинг Солонгосын хойгийн зүүн хэсэгт байрлах Вонсон тэнгисийн баазаас харважээ. Шинжээчид ямар төрлийн пуужин харвасныг тодруулахаар ажиллаж эхэлсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *