Categories
гадаад мэдээ

НҮБ: 2050 он гэхэд дэлхийн дулаарал цельсийн 3 хэмд хүрэхээр байна DNN.mn

Улс орнууд нэмэлт арга хэмжээ авахгүй бол дэлхийн дулаарлыг цельсийн 1.5 хэмд хязгаарлах зорилт амжилтгүй болж, 2050 он гэхэд дэлхий цельсийн гурван хэмээр дулаарахаар байгааг НҮБ мэдэгдлээ. Мөн уур амьсгалын эсрэг яг одоо л арга хэмжээ авахгүй бол оройтно гэдгийг анхааруулжээ.

Улс орнууд 2050 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалтаа тэнцвэржүүлэхийг зорьж байгаа ч хангалтгүй байна гэж дүгнэсэн байна. 2025 он гэхэд нүүрсхүчлийн хийн ялгаруулалт дээд түвшинд хүрнэ гэж тооцоолжээ. НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутериш “Хамгийн үр дүнтэй арга зам нь цэвэр эрчим хүчний технологийг эрчимтэй нэвтрүүлэх, мөн эрчим хүчний хэрэглээг үр дүнтэй болгоход робот, хиймэл оюун, юмсын интернэтийн технологийг ашиглах нь чухал” гэдгийг тодотгосон байна.

Үүнээс гадна Монгол улсын хөгжлийн төлөв байдлын шинжилгээ 2021” тайланг НҮБ танилцуулаад байна. Тайланд Монгол орны цаг уурын эрс тэс байдал улам бүр даамжрах төлөвтэй байгаа бөгөөд энэ нь ялангуяа бүс нутгийн хэмжээнд тулгамдсан асуудлын нэг болох шороон болон элсэн шуургаар илэрч байгаа” гэж онцолжээ.

Цаашид уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой гамшигт үзэгдлүүд улам бүр нэмэгдэх төлөвтэй байгааг тайланд дурдсан байна.

Үүний зэрэгцээ Монгол Улсад хөдөө аж ахуй, гамшгийн эрсдэлийг бууруулах, статистик, байгаль орчин зэрэг асуудал хариуцсан байгууллагуудын хамтын ажиллагааг үр дүнтэй зохицуулах механизм, санхүүжилт дутмаг байна гэж үзжээ.

Тухайлбал: зудын үед авч хэрэгжүүлсэн тусламжийн хөтөлбөрүүд нь урт хугацаандаа малчдын уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох чадварыг бий болгох, урт хугацааны тогтвортой байдлыг бий болгох чиглэлд хангалтгүй байгааг онцолсон байна

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *