НӨАТ-ын урамшууллын сугалааны ээлжит тохирол өнөөдөр явагдана. Сугалааг “Боловсрол суваг” телевизээр 19:30 цагт орон даяар шууд дамжуулан үзүүлнэ.
Энэ удаагийн тохиролд зургадугаар сарын 1-нээс 30-ны хооронд худалдан авалт хийж, бүртгүүлсэн баримтууд хамрагдах бөгөөд супер сугалааны шагналын сан 350 сая төгрөг юм.
Иргэд өнгөрсөн сард худалдан авалт хийсэн баримтаа өнөөдөр 23.59 цагаас өмнө www.ebarimt.mn цахим хуудсанд бүртгүүлснээр сугалаанд хамрагдах боломжтой юм.