Энэ долоо хоногийн Мягмар, Пүрэв, Бямба, Ням гарагт нийслэлийн есөн дүүргийн 35 байршилд нөөцийн махны өргөтгөсөн худалдааг зохион байгуулах хуваарийг УБЗАА-наас гаргажээ.
Нөөцийн махны өргөтгөсөн худалдаа 10:30-17:00 цаг хүртэл иргэдэд нээлттэй байна.
Хонь, ямааны махыг гулуузаар нь зарах бөгөөд хонины мах килограмм нь 8,900 төгрөг, ямааны мах килограмм нь 6,700 төгрөг.
2024 оны гуравдугаар сарын 11-ний өдрөөс есөн дүүргийн 375 хүнсний дэлгүүрээр нөөцийн махны худалдааг иргэдэд хүргэж байсан бол нэмэлтээр долоо хоног бүр хуваарийн дагуу өргөтгөсөн худалдааг зохион байгуулж байгаа билээ.