Categories
мэдээ нийгэм

Нисэхийн үзүүлбэр үзүүлэх Су-30СМ сөнөөгч онгоцнууд газардлаа

ОХУ-ын Агаар-сансрын хүчний гвардын 234-р нисэх хорооны “Русские Витязи” багийн Су-30СМ сөнөөгч онгоцнууд өнөөдөр “Чингис хаан” Олон улсын нисэх буудалд газардлаа.

Өндөр түвшний нисгэгчдээс бүрдсэн тус багийнхан Халх голын дайны ялалтын 80 жилийн ойг тохиолдуулан энэ сарын 28-ны өдөр 12:00-14:00 цагт Хүй 7 худагт нисэхийн үзүүлбэр үзүүлэх юм.

Оросын нисэх хүчний харьяа агаарын үзүүлбэрийн Русские Витязи буюу Оросын Баатрууд баг нь анх 1991 онд Москва хотын ойролцоох Кубинка агаарын баазад 6ш Су-27 онгоцтой байгуулагдаж байсан түүхтэй. 1991 онд анхны үзүүлбэрээ Англи улсад Лукарсын агаарын шоуд үзүүлж гараагаа эхэлж байсан бөгөөд АНУ-д гэхэд 2 удаа очиж байсан байна.

Дэлхийн олон улс оронд очиж үзүүлбэрээ үзүүлсээр байгаа тус багийнхан парк шинэчлэлтийн хүрээнд 2016 онд хуучин Су-27 сөнөөгч онгоцуудаа цоо шинэ Су-30СМ сөнөөгч онгоцоор сольсон байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *