Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нийтлэлч П.Хашчулууны “Үхэрнүүдэд тэжээл өгч байхад урдаас сэждэг нь юу вэ” нийтлэл хэвлэгдлээ

Өглөө бүр тантай хамт байдаг “Өдрийн сонин”-ы мягмар гаригийн дугаар 16 нүүрээр хэвлэгдэж, та бүхний гар дээр хүрч байна.

Тэргүүн нүүрэнд “Охидын хүчирхийллийн эсрэг “Нүдээ Нээ”-хийг уриаллаа” хэмээх өдрийн сурвалжилгыг хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-ы нийтлэлийн бодлогыг тодорхойлогч, ард түмний дуу хоолой болдог, гуравдугаар нүүрэнд нийтлэлч П.Хашчулууны “Үхэрнүүдэд тэжээл өгч байхад урдаас сэждэг нь юу вэ” нийтлэлийг хүлээн авч уншаарай.

Отгонтэнгэр ууланд авирахаар явсан 27 уулчны 17 нь осолдож, нас барсан хэрэг энэ сарын 21-нд гарсан билээ. Шадар сайд болон Засгийн газрын гишүүд өчигдөр Төрийн ордонд уулчдын клуб, төрийн бус байгууллагын төлөөл хүмүүстэй уулзалт хийж ярилцсаныг улс төрийн тавдугаар нүүрнээс хүлээн авч үзээрэй. Уг уулзалтад “Бүх уулчдын дагаж мөрдөх нэгдсэн баримт бичгийг төрөөс гаргахад өнөөдрийн уулзалт чухал юм” хэмээн онцлон хэлжээ.

Баримт үйл явдлын долоодугаар нүүрэнд АТГ-ын олон нийтийн зөвлөлөөс мэдээлэл хийсэн нийтлэгдсэн байна. Олон нийтийн зөвлөлийн дарга, хуульч Г.Баасан “УБТЗ-ын дарга зам засварын машиныг хэт өндөр үнээр авсан байж болзошгүй гэсэн мэдээлэл ирсэн” хэмээн онцлон хэлсэн байна.

Дэлхий мэдээний есдүгээр нүүрнээс “Их Британийн хатан хаан, сайд нарын нислэгийн талаарх мэдээлэл ил болсноос Хитроу нисэх онгоцны буудлыг шалгаж эхэлжээ” хэмээх мэдээг онцлон хараарай.

Мөн ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалт судлалын тасгийн эмч Д.Мөнхжаргалтай хийсэн ярилцлагыг XI-ээр нүүрнээс хүлээн авч унших боломжтой. Тэрээр “Олонд эмд дасалтай сүрьеэгийн эмчилгээг тасалдуулбал ямар ч эмчилгээгүй болно” гэжээ.

Завхан аймгийн Отгонтэнгэрийн тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагчаар хорин хоёр ажилсан Ш.Батмэндтэй хийсэн ярилцлагыг арван гуравдугаар нүүрнээс хүлээн авч уншаарай. Тэрээр “Хээр хонож байгаа уулчдыг хөл гараа хөлдөөчих вий гэж бодож байсан болохоос тийм олуулаа “нүүчихнэ” гэж ёстой бодоогүй” хэмээн хэлжээ.

Эрхэм уншигч та, манай сонины өнөөдрийн дугаарыг “Монгол шуудан” компанийн нийслэл Улаанбаатар дахь 35 салбар, “Түгээмэл” шуудан, “Улаанбаатар”, “Скай” шуудангийн салбаруудаас очиж авч болох ба сонин борлуулах бүхий л цэгүүд, Хэвлэлийн биржээс худалдан авах боломжтой юм. Мөн “Мөнгөн завьяа” дахь сонин борлуулах цэг, Сансрын үйлчилгээний төв дэх сонин борлуулах цэг, Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооллын үйлчилгээний төвд байрлах сонин борлуулах цэг, Саппорогийн “Миний дэлгүүр” дэх сонин борлуулах гол гол цэгүүдээс худалдах авч болохыг дуулгая. “Өдрийн сонин”-ы өөрийн байранд ирж худалдан авч бас болно.

Та бүхэн манай сонины цахим хувилбарыг https://admin.dnn.mn/plugins/news/login/хаягаар хүлээн авч уншаарай.

“Өдрийн сонин”-той холбоотой бүхий л мэдээллийг Мэдээлэх эрхийн утас 19001987-оос лавлаж болох ба захиалга өгөхийг хүсвэл 9911-2954, 8811-1375 дугаарт холбогдоно уу. Хэрэв цахим хэлбэрээр нь захиалахыг хүсвэл 88071920 дугаарт холбогдож дэлгэрэнгүй мэдээллийг лавлаарай.

“ӨДРИЙН СОНИН” ӨГЛӨӨ БҮХНИЙ УРГАХ НАРНААР ТАНТАЙ ХАМТ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *