Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээвэрт оношлогоонд ороогүй арав гаруй автобус үйлчилгээнд явж байжээ

Нийслэлийн Тээврийн газар, Замын цагдаагийн газартай хамтран арвандугаар сарын 4-нд нийтийн тээвэрт үйлчилгээ үзүүлдэг 18 аж ахуй нэгж байгууллагын 22 салбар нэгжид гэнэтийн шалгалт хийжээ. Шалгалтад 777 тээврийн хэрэгсэл, жолооч хамрагдсан байна. Нийтийн тээврийн хэрэгслийн техникийн болон хэрэглээний стандартын шаардлагыг 17 үзүүлэлтээр шалгахад тээврийн хэрэгслийн гэрчилгээгүй нэг, мэргэшсэн жолоочийн үнэмлэхгүй 32, ажлын хувцасгүй 37, тээврийн хэрэгслийн өнгө үзэмж муу гурав, гадна дотор цэвэрлэгээ хангалтгүй 28, суудлын бүрээсгүй 25, чиглэлийн хаяггүй дөрөв, лед хаяггүй гурав, автобусан дотор байршуулсан камер дутуу долоо, цахим төлбөрийн карт уншигч ажилгүй нэг, чанга яригчгүй 76, гэрэл дохио бүрэн бус 92, цацруулагчгүй долоо, оношлогоонд ороогүй 12 зөрчил илрүүлсэн байна. Нийт 24 тээврийн хэрэгслийн зөрчлийг газар дээр нь арилгуулсан бөгөөд гарсан нийт зөрчлийг яаралтай арилгах талаар мэдэгдэл хуудсыг хүргүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *