Categories
мэдээ нийгэм

Нийтийн тээвэр ажил хаяхгүй

Шатахууны үнэ нэмэгдсэнээс болж нийтийн тээврийн үйл ажиллагаа явуулдаг, хувийн хэвшлийн 17 компани ажил хаяхаас өөр аргагүй болоод байгаагаа өнгөрөгч долоо хоногт мэдэгдсэн. Тэдгээр компаниуд нийт 5.1 тэрбум төгрөгийн алдагдалд орж, зээлээр шатахуун нийлүүлж байсан аж ахуйн нэгж нь цаашид түлш өгөх боломжгүй болсон тул өнөөдрөөс үйл ажиллагаагаа зогсоохоос аргагүйд хүрсэн тухай хэлж байсан юм.

Үүний дагуу Нийтийн тээврийн газраас дээрх компаниудтай зөвшилцөж, хотын нийтийн тээврийн үйлчилгээг саадгүй явуулах болсон талаар мэдээлжээ. Тодруулбал “Төр, хувийн хэвшил бүгд л алдагдалтай ажиллаж байгаа. Энэ бол ажил хаяснаар шийдэгдэх асуудал биш. Бид асуудлаа хамтран шийдэх ёстой. Эхний ээлжинд нийтийн тээврийн хэдэн компани ямар шалтгаанаас болоод хэдий хэмжээний алдагдал хүлээснийг нарийвчлан тогтоох ажлын хэсэг гаргалаа. Дүн шарсны дараа асуудлыг хэрхэн шийдвэрлэхээ зөвшилцөнө” хэмээсэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *