Categories
мэдээ нийгэм

Нийтийн албанд томилогдох 499 иргэний урьдчилсан мэдүүлгийг хянан шалгажээ DNN.mn

Авлигатай тэмцэх газрын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтэс нь 2023 оны аравдугаар сарын 23-27-ны өдрүүдэд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн 499 иргэний хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг шалган, 314 мэдүүлгийг хянан шийдвэрлэлээ. Одоогоор ажиллагаанд 185 нэр дэвшигчийн урьдчилсан мэдүүлэг хянагдаж байна.

Төлөвлөгөөт хяналт шалгалтын хүрээнд 340 албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлгийг шалгав.

Өнгөрсөн долоо хоногт иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн нийтийн албан тушаалтны авлига, ашиг сонирхлын зөрчилтэй холбоотой 69 гомдол, мэдээллийг хүлээн авч шалгаснаас 11 гомдол, мэдээллийг хянан шийдвэрлэлээ.

Өргөдөл, гомдол, мэдээллийн хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг үндэслэн Нийслэлийн ерөнхий боловсролын 70 дугаар сургуулийн захирал О.Г-д Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2.2-т зааснаар, Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Л-д Авлигын эсрэг хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.2-т зааснаар хариуцлага тооцуулах, хуулийн хэрэгжилт хангуулах тухай албан бичгийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд хүргүүлэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *