Үйлдвэр хөдөө аж ахуйн яамнаас өгсөн мэдээллээр одоогоор авсан төлийн 99 хувь нь бойжиж байгаа бөгөөд нийтдээ 11.3 сая төл аваад байгаа юм. Мөн малын хорогдол 50 хувиар буурсан аж. Том малын зүй бус хорогдол 2014 оны эхний дөрвөн сард улсын хэмжээнд 150.2 мянган толгой болж, өмнөх оны мөн үеийнхээс 193.8 мянган толгой буюу 56.3 хувиар буурчээ.