Categories
мэдээ нийгэм

Нийт нутгаар хүйтэрнэ

Маргааш ес эхэлж, нийт нутгаар хүйтний эрч чангарахыг цаг уурчид анхааруулж байна.

Баруун аймгуудын нутгаар: 21-нд баруун зүгийн нутгийн зарим газраар, 22-нд нутгийн хойд хэсгээр цас, 23, 24-нд нутгийн баруун хэсгээр бага зэргийн цас орно. Салхи ихэнх нутгаар 5-10м/с, 24, 26-нд нутгийн өмнөд хэсгээр 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. 21-23-нд хүйтэрч Идэр, Тэс, Хүрэн бэлчирийн хөндийгөөр шөнөдөө 30-35 градус өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 18-23 градус өдөртөө 9-14 радус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус өдөртөө 14-19 градус хүйтэн байна. 24-нөөс хүйтний эрч суларна.

Төвийн аймгуудын нутгаар: 21-нд нутгийн баруун хэсгээр, 22-нд нутгийн хойд хэсгээр цас, 23,24-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж, салхи хугацааны эхээр баруун хойноос 9-12 м/с хүрч явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд хүйтний эрч чангарч Дархадын хотгороор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 23-28 градус, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр шөнөдөө 27-32 градус өдөртөө 17-22 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус өдөртөө 12-17 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч суларна.

Зүүн аймгуудын нутгаар: 22-нд нутгийн хойд хэсгээр, 23-нд нутгийн баруун хэсгээр цас, 24-нд зарим газраар, 25-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орж салхи баруун хойноос 12-14 м/с хүрч зөөлөн цасан шуурга шуурна. Хүйтний эрч чангарч Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 31-36 градус өдөртөө 20-25 градус, бусад нутгаар шөнөдөө 23-28 градус өдөртөө 17-22 градус хүйтэн байна. Хугацааны эцсээр хүйтний эрч суларна.

Говийн аймгуудын нутгаар: 25-нд нутгийн хойд хэсгээр, 26-нд нутгийн зүүн хэсгээр бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос5-10 м/с, 25, 26-нд зарим газраар 12-14м/с хүрч явган шуурга шуурна. Ихэнх хугацаанд нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 градус өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *