Categories
мэдээ нийгэм цаг-үе

Нийт 1.3 сая иргэн 104 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт авчээ DNN.mn

2024 оны IV улирлын НӨАТ-ын буцаан олголтыг өчигдрөөс иргэдийн дансанд шилжүүлж эхэлсэн. Тодруулбал өнгөрсөн оны 10-12-р сарын хооронд худалдан авалт хийсэн төлбөрийн баримтууд хамрагдаж байгаа юм.

Энэ удаагийн буцаан олголтоор нийт 1.3 сая иргэн 104 тэрбум төгрөгийн буцаан олголтыг авч байгаа аж. Үүнээс 20.171 иргэн нийт 500 сая төгрөгийг татвар төлөхөд зарцуулсан байгааг Татварын ерөнхий газраас мэдээллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *