Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб

НИЙСЛЭЛИЙНЗАСАГДАРГЫНТАМГЫН ГАЗРЫН ЦЭРГИЙН ШТАБЫН ТАНИЛЦУУЛГА

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотыг анх 1924 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр хуралдсан Улсын анхдугаар Их хурлын тогтоолоор Бүгд найрамдах Монгол ард Улсын нийслэл хэмээн зарлаж,Улаанбаатар хотын захиргааг 4 хэлтэс, 20 хүний орон тоотойгоор байгуулжээ.

Энэхүү шийдвэрийн үндсэн дээр 1925 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр хуралдсан Улаанбаатар хотын захиргааны төлөөлөгчдийн хоёрдугаар хурлын 3 дугаар тогтоолоор Улаанбаатар хотын Цэргийн хэлтсийг эрхэлсэн түшмэл, туслах түшмэл, тасгийн дарга, бичээч 3, бүгд 6 хүний орон тоотой байхаар тогтоон ажиллуулсан нь цэргийн штабын үндсэн суурь болжээ.

Түүнээс хойш БНМАУ-ын Сайд нарын зөвлөлийн 1932, 1937, 1940, 1965, 1968 оны тогтоолуудаар Улаанбаатар хотын Ардын депутатуудын хурлын Гүйцэтгэх захиргааны бүтэц, зохион байгуулалтыг өөрчлөхөд “Цэргийн хэлтэс” хэвээр батлагдаж байв.

Монгол Улсын Засгийн Газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор “Аймаг, нийслэл /дүүрэг/-ийн Цэргийн штабын дүрэм” батлагдан хэрэгжиж байна.

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын ЦэргийнштабньБатлан хамгаалах чиглэлээр гарсан хууль тогтоомжийн биелэлтийг орон нутагт хангах ажлыг тайван болон онцгойнөхцлийн үед зохион байгуулж хэрэгжүүлэх, энэ чиглэлээр нийслэл, дүүргийн нутгийн захиргааны байгууллага, аж ахуйн нэгж, иргэдэд мэргэшил, арга зүйн удирдлага, туслалцааүзүүлэх, хяналт тавих үүрэг бүхий цэргийн мэргэжлийн байгууллага юм.

Цэргийн штаб нь өөрийн үйл ажиллагаандаа Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох бусад хууль тогтоомж, Монгол Улсын Засгийн газрын тогтоол, Батлан хамгаалахын сайд, Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын тушаал, Нийслэлийн Засаг даргын захирамж, Цэргийн штабын дүрмийг удирдлага болгон ажилладаг.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штаб нь Батлан хамгаалах хууль тогтоомж, цэргийн шинэчлэлийн бодлогыг хэрэгжүүлж, Нийслэлийн эдийн засаг, нийгмийн зорилтуудыг батлан хамгаалах ашиг сонирхолд нийцүүлэх үндсэн дээр орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлж, нийслэлийн иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилготой.

ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ЧИГЛЭЛ:

-Батлан хамгаалах бодлого, хууль тогтоомж, төрийн цэргийнбодлогыг хэрэгжүүлэх ажлыг орон нутагт зохион байгуулж, хэрэгжилтэнд хяналт тавих;

-Цэргийн бэлтгэл үүрэгтний, дайчилгааны болон дайчилгаатай хээрийн сургуулийн бэлтгэлийг хангах, дайчилгааны бэлтгэл нөөцийг сургах,давтан бэлтгэх, гэрээт цэрэг элсүүлэх, цэргийн дүйцүүлэх албыг хаалгах ажлыг зохион байгуулах;

– Үй олноор хөнөөх зэвсэг, хөнөөх хэрэгсэл, цэргийн зориулалттай химийн хорт бодисын хөнөөл, хордуулалт, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас сэргийлэх, иргэдийг хамгаалах, аврах, тэмцэх, хор уршгийг арилгах арга ажиллагаанд бүх нийтийг сургаж бэлтгэх;

-Орон нутгийн хамгаалалтын төлөвлөлт, түүний хэрэгжилтийн үйл ажиллагааг ЗХЖШ-ын оролцоотойгоор зохион байгуулах, дэмжлэг үзүүлэх;

-Үйл ажиллагааны үндсэн чиглэл, гүйцэтгэх эрх, үүргийг Монгол Улсын Засгийн Газрын 2004 оны 66 дугаар тогтоолоор батлагдсан “Аймаг, нийслэл /дүүрэг/-ийн“Цэргийн штабын дүрэм”-ээр зохицуулан ажиллаж байна.

ШТАБЫН ҮҮРЭГ:

-Батлан хамгаалах салбарын бодлого, хуультогтоомж, үйл ажиллагаагсурталчлан таниулах ажлыг төлөвлөгөөтэйгээр зохион байгуулж, хууль тогтоомжид заасан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгүүдийг боловсруулан нийслэлийн Засаг даргатай зөвшилцсөний үндсэн дээр эрх бүхий байгууллагаар батлуулан, хэрэгжилтийг зохион байгуулж, хяналт тогтоож ажиллах;

-Эрхэлсэн ажлын чиглэлээр Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Батлан хамгаалах яам, мэргэжлийн удирдлагын байгууллага Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн Засаг даргаас өгсөн үүргийг биелүүлэх ажлыг зохион байгуулах, Засаг даргад мэргэжлийн зөвлөгөө өгөх, үйл ажиллагаанд нь дэмжлэг үзүүлэх;

-Монгол Улсын Зэвсэгт хүчний Жанжин штабынцэргийн дайчилгааны захиалга даалгаврыг дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагад хуваарилан, түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөөг боловсруулахад нь мэргэжлийн туслалцаа үзүүлж, цэргийн ангиудыг дайчилгаагаар хүн, техникээр нөхөн хангах төлөвлөгөөний дагуу оногдуулан дансалж, тогтоосон хугацаанд тодотголыг Зэвсэгт хүчний анги, байгууллагуудтай хийх;

-Нутаг дэвсгэртээ тогтоосон журмын дагуу дайчилгааны зарлан мэдээллийн тогтолцоог бүрдүүлэн бэлэн байдлыг хангаж, Нийслэл, дүүргийн Засаг даргын захирамжаар дайчилгааны нөөцийг зохион байгуулалттайгаар цэргийн ангид татан нийлүүлэх үүрэг бүхий хүн цугларах, техник шилжүүлэх байрыг томилгоожуулан, томилгоот бүрэлдэхүүнтэй сургалт зохион байгуулж, бэлэн байдлыг хангаж ажиллах;

-Эрх бүхий байгууллагын шийдвэр, нийслэлийн Засаг даргын захирамжаар иргэдийг жил бүр цэргийн жинхэнэ албанд татах, цэргийн жинхэнэ албанаас халагдагсдыг хүлээн авах, цэрэг, техникийн тоо бүртгэл явуулах ажлыг зохион байгуулах;

-Дүүрэг, аж ахуйн нэгж, байгууллагаас дайчилгааны бэлтгэл нөөцийнсургалт, дадлагад оролцох хүн, техникийн тоог тогтоож, холбогдох байгууллагуудтай хамтран сургалтын хөтөлбөр боловсруулан зохион байгуулах, дүүрэг, аж ахуйн нэгж байгууллагаас үй олноор хөнөөх зэвсэг, хөнөөх хэрэгслийн хөнөөл, тэдгээрийг ашиглан үйлдэгдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас иргэдийг хамгаалах сургалт, дадлагад оролцох хүн, техникийг тодорхойлж, төлөвлөгөө хийхэд туслах, зарлан мэдээлэх ажил үүрэг гүйцэтгэнэ.

ШТАБЫНЭРХ:

-Хуульд заагдсан удирдлага, төлөвлөлтийн баримт бичгийн дагуу дүүрэг, аж ахуйн нэгжийн эрх баригч, иргэдэд хуулиар хүлээсэн үүрэгтэй нь уялдуулан дайчилгааны даалгавар өгөх, оногдуулан данслах, тодотгох бэлэн байдлыг хангуулах;

-Үй олноор хөнөөх зэвсэг, тэдгээрийг ашиглан үйлдэж болзошгүй алан хядах ажиллагаанаас иргэдийг хамгаалах төлөвлөлтийн баримт бичгийг, дүгнэлт гаргаж баталгаажуулахад дэмжлэг үзүүлэх;

-Шаардлагатай тайлан мэдээг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагаас гаргуулах ба Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагадхаръяалал харгалзахгүйгээр батлан хамгаалах асуудалтай холбогдсон хууль тогтоомжийг биелүүлэх талаар үүрэг, чиглэл өгч, биелэлтийг хангуулах;

-Батлан хамгаалах үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд идэвх зүтгэлтэй оролцсон аж ахуйн нэгж, байгууллага, цэргийн үүрэгтэн, иргэдийг шагнаж урамшуулахаар төрийн захиргааны төв байгууллагад болон Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, Засаг даргад тодорхойлолт гаргаж уламжлах;

-Улсын болон цэргийн дайчилгаа, цугларалт сургууль, цэргийн тоо бүртгэл, цэрэг татлагаас зайлсхийсэн иргэд, тэднийг үүргээ биелүүлэхэд нь саад учруулсан албан тушаалтанд хууль тогтоомжийн дагуу хариуцлага хүлээлгэнэ.

ШТАБЫН УДИРДЛАГА, АЖЛЫН ЗОХИОН БАЙГУУЛАЛТ

Цэргийн штаб нь Нийслэлийн Засаг даргын шууд удирдлага дор үйл ажиллагаагаа явуулна /Монгол Улсын Засгийн газрын 2004 оны 66 дугаар тогтоол/.

Цэргийн штаб нь Батлан хамгаалах асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Нийслэлийн Засаг даргаас захиргааны удирдлагаар, цэргийн мэргэжлийн удирдлагын төв байгууллагаас мэргэжлийн удирдлагаар хангагдана.

2014 онд:

Монгол цэргийн жавхаа уралдаан

Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/63 дугаар захирамжаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газраасБатлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Хил хамгаалах Ерөнхий газар, Онцгой байдлын Ерөнхий газартай хамтран Улаанбаатар цэргийн хүрээний анги, байгууллагуудын дунд тэргүүний тохижилттой, жагсаалч анги, байгууллага шалгаруулах “Монгол цэргийн жавхаа’’ уралдааныг 2 дахь жилдээ зохион байгууллаа. Уралдааны тэргүүн байрт Зэвсэгт хүчний 120 дугаар анги, дэд байрт Хилийн 0151 дүгээр анги, гутгаар байрт Зэвсэгт хүчний 353 дугаар анги, тусгай байрт Хилийн 0164 дүгээр ангиуд тус тус шалгарч өргөмжлөл, үлээвэр найрал хөгжмийн иж бүрдлээр шагнагдлаа. Уралдаанд анги, салбараа чадварлаг удирдаж, амжилттай оролцсон хурандаа Х.Банди, хурандаа Н.Ганболд, хурандаа А.Мөнхбат нарыг уралдааны болзлын дагуу тус бүр 2 өрөө орон сууцаар шагнав.

Цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицеруудын 2014 оны бүртгэлийг цахим хэлбэрээр явуулах зорилт дэвшүүлэн хүн амын тоо бүртгэлтэй нягт уялдуулж, байнгын оршин суугч оюутнуудыг оршин сууж байгаа хаягаар нь бүртгэснээр Нийслэлийн 2013 оны жилийн эцсийн статистик суурин хүн амын тоотой харьцуулахад 93,8 хувийн хамралттай зохион байгуулсан.

2014 оны цэргийн үүрэгтэн, бэлтгэл офицерийн бүртгэлийг “Цэргийн тоо бүртгэлийн мэдээллийн сан”-д шилжүүлснээр цэргийн тоо бүртгэлд хамрагдаж байгаа иргэдийн хаягийн зөрчил, дүүргүүдийн мэдээллийн сан дахь иргэдийн мэдээллийг шинэчлэн засварлах боломжийг нэмэгдүүлсэн ба олон жил бүртгэл завсардсан иргэдийг торгуульгүй бүртгэсэн нь ирцийг 1,4 хувиар нэмэгдүүлж /3-аас дээш жил завсардсан 3138 иргэн/, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэсэн үр дүнтэй ажил боллоо.

Цэргийн жинхэнэ албаны 2014 оны татлагаар 30,2 хувь нь дээд, тусгай дунд, 67 хувь нь бүрэн,бүрэн бус дунд, 2,8 хувь нь бага боловсролтой иргэдийг цэргийн жинхэнэ албанд татсан байна.

Зэвсэгт Хүчний Жанжин Штабын захиалгаар Монгол Улсын Засгийн Газрын 2008 оны 194 дүгээр тогтоолын дагуу иргэдийг гэрээт цэргийн албанд элсүүлэх ажлын хүрээнд МҮОНРТ, UBS, MN25, NТV, ТВ-9, ТВ-8 телевиз, мөн дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабуудтай хамтран өдөр тутмын сонинуудаар сурталчилгааны ажил зохион байгуулж, гэрээт цэргийн албанд орох хүсэлт гаргасаниргэдээс сонгон шалгаруулан элсүүлж, хяналтын тоог бүрэн биелүүлжээ.

2013-2014 онд цэргийн албыг биеэр дүйцүүлэн хааж байгаа иргэд дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, Цэргийн штаб, Онцгой байдлын хэлтэст алба хааж, авто замын цас, мөсийг цэвэрлэх болон хот тохижилт, нийслэлийн бүтээн байгуулалтад оролцож 35-150 хоногийн ажил үүргийг гүйцэтгэсэн байна.

Цэргийн дүйцүүлэх албыг 2014 онд мөнгөн төлбөрийн хэлбэрээр орлуулан хаах иргэдийн нэрийг дүүргүүдийн Засаг даргын захирамжаар батлуулж, Нийслэлийн төрийн санд 706,1 сая төгрөг төвлөрүүлсэн байна.

“Оюутан цэрэг” хөтөлбөрийг Монгол Улсын их, дээд сургуулийн оюутнуудыг суралцах хугацаанд нь цэргийн эрчимжсэн сургалттай тусгай хөтөлбөрөөр цэргийн бэлтгэл сургалтад хамруулж, цэргийн алба хаалгах бололцоог бүрдүүлэх, эх орноо батлан хамгаалах, төрийн жинхэнэ алба хаах, эрүүл чийрэг, бие бялдар, сэтгэл зүйн болон цэргийн бэлтгэлтэй залуусын тоог нэмэгдүүлж, улс орныг батлан хамгаалах чадавхийг сайжруулан дайчилгааны бэлтгэл үүрэгтний нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор 2014 оны 4 дүгээр сарын 01-ний өдрөөс 8 дугаар сарын 13-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Батлан хамгаалахын их сургуультай хамтран зохион байгуулсан.

Цэргийн алба хааж байгаа дайчдын ар гэрт дүүргүүдийн хороо, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хэлтэс, Хөдөлмөр эрхлэлтийн алба, Дэлхийн зөн зэрэг байгууллагуудтай хамтран ажиллаж 2014 онд цэргийн ар гэрийн гишүүдээс ажлын байранд 71 иргэнийг зуучлаж, мэргэжил олгох сургалт, бизнес инкубатор төвд 123 иргэнийг суралцуулан, дүүргүүдийн болон хороодын өрхийн эмнэлгийн үзлэгт 177 иргэнийг үнэ төлбөргүй хамруулж, Дэлхийн зөн байгууллагаас 47 өрхийн 155 хүүхдэд хувцас, хичээлийн хэрэглэл олгуулсан байна.

Гэр хорооллын 144 өрхөд нийт 144 тннүүрс,107,2 м/куб түлээний хөрөөдсөн мод, 65 гэрийн иж бүрэн давхарга 4 гэр олгуулж, амьжиргааны баталгаажих түвшнөөс доогуур орлоготой 58 өрхийг хогны төлбөрөөс 6-12 сараар чөлөөлүүлэн, бусад олон улсын болон сайн дурын хандивлагч, халамжийн байгууллагуудын тусламжинд 197 өрхийг хамруулсан нь цэргийн алба хааж байгаа нийт дайчдын52,7 хувийнх нь ар гэрт дээрх халамж үйлчилгээ үзүүлсэн байна.

2014 онд цэргийн жинхэнэ албанаас хугацаа дуусан халагдаж ирсэн түрүүч, байлдагчдыг угтан авах ажлын байранд зуучлах, мэргэжил олгох сургалтанд хамруулах ажлыг “Их эзэн Чингэс хааны талбай”-д зохион байгуулж, 316 иргэнийг ажилд зуучлан, 48 иргэнийг мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцуулахаар, 215 иргэнийг мэргэжил олгох сургалт дамжаанд бүртгүүлэн гэрээ байгуулж, 248 иргэнд эд материалын болон бусад тусламж үзүүлсэн нь нийт халагдаж ирсэн дайчдын 55,7 хувийг эзэлж байна.

Халх голын байлдааны ялалтын 75 жилийн ойг Монгол Улсын Засгийн газрын 61 дүгээр тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/412 дугаар захирамжаар Нийслэлийн хэмжээнд дайн, байлдаан, тулгаралтад оролцсон ахмад дайчдын гавьяаг алдаршуулах, амьдрал ахуйд нь туслах, иргэдэд тэдний эх оронч, баатарлаг үйлсийг сурталчлан таниулах зорилгоор зохион байгууллаа. Батлан хамгаалах яам, Нийслэлийн Боловсролын газартай хамтран Халх голынахмад дайчдын алдар, гавьяаг мөнхжүүлэх, хойч үеийнхний эх оронч, үндэсний бахархалт үзлийг төлөвшүүлэх, Оросын Холбооны Улстай тогтоосон найрсаг харилцаа, хамтын ажиллагаагааг сурталчлах зорилготой Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд эсээ бичлэгийн уралдаан зохион байгууллаа.

Дорнод аймаг дахь Зэвсэгт хүчний 327,Хилийн 0198, 0306 дугаар ангиудадНийслэлийн Засаг даргын мэндчилгээ дурсгалын зүйлсийг гардуулж, уулзалт өдөрлөгт оролцсон дайчдад Нийслэлийн Засаг даргын талархал, гарын бэлгийг өгч, цэргүүдийн ар гэрээс илгээсэн илгээмж захидлыгэздэд нь хүргэж, цэргүүдээсилгээсэн мэндчилгээг ар гэрт ньхүргэлээ.

Нийслэлийн 375 жилийн ой, Монгол оронд Европын сонгодог үлээвэр найрал хөгжим үүсч хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Засаг даргын 2014 оны А/862 дугаар захирамжаар цэргийн үлээвэр хөгжмүүдийн дунд анх удаа үлээвэр хөгжмийн уралдааныг зохион байгууллаа.

Уралдааныг цэргийн үлээвэр найрал хөгжмүүдийн ур чадварыг дээшлүүлэх, нийслэл хотын иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд Монголын болон гадаадын хөгжмийн зохиолчдын бүтээлийг сурталчлах, цаашид нийслэл, дүүрэг, хороодод зохиогдох соёл, спорт, олон нийтийн арга хэмжээнүүдэд цэргийн хөгжмүүдийг өргөн цар хүрээтэй оролцуулж байх зорилгоор Улаанбаатар хотын цэргийн хүрээний анги, байгууллагуудын үлээвэр найрал хөгжмүүдийн дунд 2014 оны 10 дугаар сарын 15-наас 19-ний өдрүүдэд хоёр үе шаттай зохион байгуулж, шалгаруулсан.

2015 ОНЫ ЗОРИЛГО, ЗОРИЛТУУД

Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас 2015 оныг “Батлан хамгаалах хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах-Ажлын бүтээмжийг нэмэгдүүлэх”жил болгох зорилго тавьж, дараах зорилтуудыг дэвшүүлэн ажиллаж байна:

-Цэргийн тоо бүртгэлийн шинэ журмаар мэдээ судалгааны маягт, баримт бичгүүдийг шинэчлэх, хэрэгжилтийг хангаж, чанар байдлыг сайжруулах;

-Батлан хамгаалах хууль тогтоомжийг сурталчлах, иргэний цэргийн үүргийн биелэлтэд иргэд байгууллагуудын оролцоог нэмэгдүүлэх;

-Офицеруудын ажлын хариуцлагыг нэмэгдүүлж, цэргийн албаны үнэлэмж, бие бялдрын түвшинг дээшлүүлэх;

– “Батлан хамгаалах салбар ба эх оронч үндэсний үзэл” хөтөлбөрийг сурталчлах ажлыг эрчимжүүлэх.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *