Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Засаг даргын орлогч асан Н.Батааг яллагдагчаар татжээ

Нийслэлийн Засаг дарга асан Э.Бат-Үүлийн Санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогч Н.Батааг яллагдагчаар татан шүүхэд шилжүүлэх саналтайгаар Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Түүнийг албан тушаалаа урвуулан ашиглаж улсын төсвийн их хэмжээний мөнгийг завшсан байж болзошгүй гэх үндэслэлээр буруутгаж байгаа юм байна.

Тодруулбал, Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны 16 дугаар байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэхдээ тухайн нөхцөл байдалд бодит дүгнэлт өгөөгүй, онцгой комиссын олонхийн саналаар шийдвэрлэлгүй байрны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлсэн. Ингэхдээ улсын төсөвт их хэмжээний хохирол учруулж хувьдаа мөнгө завшсан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.

One reply on “Нийслэлийн Засаг даргын орлогч асан Н.Батааг яллагдагчаар татжээ”

Арматура диаметром 32 мм, изготовленная из стали марки А500С, является одним из самых востребованных видов металлопроката в строительстве. Она применяется при возведении фундаментов, армировании стен и перемычек. https://armatura32.ru

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *