Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар цахимаар удирдан зохион байгууллаа. Хурлын эхэнд өнгөрсөн долоо хоногийн шуурхай зөвлөгөөнөөр Хотын даргын өгсөн үүрэг, даалгаврын биелэлт, хэрэгжилтийг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга танилцуулав.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар 11 үүрэг, даалгавар өгснөөс 73 хувийн биелэлттэй хэрэгжжээ. Коронавируст халдварын тархалтыг бууруулах арга хэмжээг эрчимжүүлж, аж ахуй нэгжүүдтэй “Хариуцлагын гэрээ” байгуулсан.

Тус гэрээний биелэлтэд хяналт тавих, халдвар хамгааллын дэглэмийг сахиулахаар нийт 875 аж ахуй нэгж, байгууллагад шалгалт хийлээ. Шалгалтаар 146 зөрчил илрүүлсэн бөгөөд 96 зөрчлийг газар дээр нь арилгуулсан байна. Мөн 11 аж ахуй нэгжид холбогдох 50 зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгч, зургаан аж ахуй нэгжид зөрчлийн хэрэг нээлээ. Аж ахуйн нэгжүүдэд хариуцлага хүлээлгэх гэхээсээ илүү аль болох зөвлөн туслах, дэмжиж ажиллахыг Хотын дарга үүрэг болгосон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Цагдаагийн газрын орлогч дарга, хурандаа К.Нямдаваа мэдээлэл хийлээ. Тэрбээр “Нийслэл хотын хэмжээнд 3863 чиглэлд 4896 алба хаагч эргүүлээр ажиллаж байна. Зөрчил гаргасан 9960 хүнд 237 сая 891 мянган төгрөгийн торгууль ногдуулсан. Нийслэл хотын хэмжээнд сүүлийн 21 хоногийн хугацаанд 45 удаагийн хамгаалалтад давхардсан тоогоор 765 алба хаагч нийтийн хэв журам сахиулж ажилласан. Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2019 оны А/1016, А/1118 дугаар захирамжуудын хэрэгжилтийг хангах чиглэлээр Улаанбаатар хотын шалган нэвтрүүлэх 8 товчоо, дүүрэг, хороодод давхардсан тоогоор 9117 цагдаагийн алба хаагч, олон нийтийн цагдаа, урамшилт эргүүлийн иргэдийн хамтаар ажиллаж нийт 289 зөрчил илрүүлэн, 757.4 тонн түүхий нүүрсийг хурааж, Мэргэжлийн хяналтын байгууллагад шилжүүлсэн” гэв.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Дашдорж цаг үеийн асуудлаар товч мэдээлэл хийв. Тэрбээр “Энэ сарын 06-наас 20-ны өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 3525 дуудлага мэдээлэл хүлээн авч 812 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Улаанбаатар хотоос орох, гарах авто замын хөдөлгөөнд тавих хяналтыг чангатгаж одоогийн байдлаар хяналт шалгалтаар түүхий нүүрс тээвэрлэсэн, тээвэрлэсэн байж болзошгүй нийт 2488 ачааны, суудлын 7241 автомашиныг шалгаснаас хууль бусаар түүхий нүүрс тээвэрлэсэн 8, түүхий нүүрс хэрэглэсэн айл, өрх, ААН-ийн зөрчил 1-г тус тус илрүүлэн 25 тн 330 кг түүхий нүүрс хурааж, НМХГ-т шилжүүлэн хураагдсан нүүрсийг Амгалан дулааны станц ХХК-д хүргүүлж, утаа ихтэй тээврийн хэрэгсэл 132 илрүүлж авто тээврийн үндэсний төв рүү шилжүүлж ажилласан” гэлээ.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Нийслэлийн хэмжээнд арваннэгдүгээр сарын 18-ны өдрөөс энэ сарын 23-ны өдрийг хүртэлх хугацаанд объектын гал түймрийн 206, аврах ажиллагааны 18, нийт 224 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 103 иргэнийг аварч, 3,6 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажиллалаа. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 30,4 хувиар буурсан үзүүлэлттэй байна” хэмээн товч мэдээлэл өгөв.

Зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Баянзүрх дүүргийн 20 дугаар хороонд тосгоны статустай эмнэлэг, өрхийн эмнэлэг хоёр байгууллагын үйл ажиллагаа давхарцсан тул өрхийн эмнэлгийн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гарчээ. Мөн Засгийн газрын 62 дугаар тогтоолын хүрээнд гэр хорооллын 220 мянган өрхөд угаар мэдрэгчийг үнэ төлбөргүй суурилуулах шийдвэрийн дагуу энэ долоо хоногт эхний ээлжинд 50 мянган угаарын хий мэдрэгч ирж байгаа бөгөөд иргэдэд хэрхэн хэрэглэх, ашиглах зааварыг хүргэж ажиллаж байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.

Шуурхайн зөвлөгөөний төгсгөлд хотын Захирагч С.Амарсайхан төрийн байгууллагууд ажлын уялдаа холбоогоо сайжруулахыг анхааруулаад сайжруулсан түлшний түгээлт нийлүүлэлтэд дүүрэг хороодын Засаг дарга нар хяналтаа тавьж угаарын хий мэдрэгчийг яаралтай айл өрхүүдэд тараахыг үүрэг болголоо. Мөн сурагчдын амралт эхэлсэнтэй холбогдуулан хөдөлгөөнт эргүүлийн тоог нэмэгдүүлж, аюулгүй байдлыг нь хангаж ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газрын удирдлагуудад үүрэг болголоо. Түүнчлэн төрийн болон төрийн бус өмчийн сургуулиудыг хүүхдийн автобустай болгох үүргийг нийслэлийн Боловсролын газрын дарга Н.Гантулгад үүрэг өглөө.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд нийслэлийн Цагдаагийн газрын хэв журмын хэлтсийн дарга, Цагдаагийн дэд хурандаа Ш.Батболд өнгөрсөн 14 хоногийн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа танилцуулав. Тэрбээр “Сүүлийн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 22 223 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 1199 нэгж буюу 5.7 хувиар өссөн. Гэмт хэргийн шинжтэй 622 үйлдэл бүртгэгдсэн нь 101 нэгж буюу 19.4 хувиар өссөн байна. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэрэг 75 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй гарлаа. Үндэсний их баяр, амралтын өдрүүдэд Нийслэлийн нутаг дэвсгэрт гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй нийт 9863 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх жилийн мөн үетэй харьцуулахад 128 нэгж буюу 1.3 хувиар, гэмт хэргийн шинжтэй 269 үйлдэл бүртгэгдсэн нь 19 нэгж буюу 7.1 хувиар тус тус буурсан үзүүлэлттэй байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдсан баярын нээлт, хаалт, хүчит бөхийн барилдаан, түрүүлсэн сур, шагайн харваачид, хурдан морьд, унаач хүүхэд, хүчит бөхчүүдэд цол, шагнал гардуулах, Төрийн есөн хөлт цагаан тугийн залах, буцах үед 28 байгууллагын 1070 алба хаагч, 200 олон нийтийн цагдаа, 40 оюутан цагдаа батлагдсан төлөвлөгөөний дагуу “Шуурхай штаб”-ыг байгуулан ажиллалаа. Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт төөрсөн хүүхдэд шаардлагатай тусламж үзүүлэх зорилгоор “Хүүхдийн түр хамгаалах асар”-ыг байгуулан ажиллахад Хүй долоон худагт 32, Төв цэнгэлдэх хүрээлэн орчим 40, Сүхбаатарын талбайд 27, нийт 2-13 насны 99 хүүхэд төөрч ирснийг эцэг эх, асран хамгаалагч нарт хүлээлгэн өглөө. Баяр, амралтын өдрүүдэд “Эмзэг цэг-Хяналт шалгалт” нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж, давхардсан тоогоор 195 алба хаагч 70 автомашинтайгаар үүрэг гүйцэтгэж, 761 иргэн, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг 887 аж ахуй нэгжийг шалгаж ажиллав” хэмээлээ.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, Цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Өнгөрсөн 14 хоногт Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2171 дуудлага мэдээлэл хүлээн авч 528 эд материалийн хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн осол 74 бүртгэгдэж Зам тээврийн хэргийн улмаас найман хүний амь эрсдэж, 117 хүн гэмтсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 12.5 хувиар буурсан үзүүлэлттэй байна” гэв.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 61, эрэн хайх, аврах ажиллагааны 17, нийт 78 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 35 иргэнийг үер усны осол, гамшиг, гал түймрийн аюулаас аварч, 687 сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 4.8 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Үндэсний их баяр наадмын өдрүүдэд давхардсан тоогоор 750 алба хаагч, гал унтраах болон тусгай зориулалтын 62 автомашинтайгаар хамгаалалтад үүрэг гүйцэтгэж, Нийслэлийн нутаг дэвсгэрт болзошгүй гамшиг, ослоос урьдчилан сэргийлж, хойшлуулшгүй арга хэмжээг шуурхай зохион байгуулан, иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллалаа. Өнгөрсөн өдрүүдэд орсон түр зуурын усархаг борооны улмаас нийслэлийн зарим байршил, зам талбайд хуримтлагдсан усыг хариуцсан мэргэжлийн байгууллагын удирдлагын шийдвэрээр шуурхай ажлын хэсгүүд гарч усыг зайлуулсан. Мөн 20, 21-ний өдрүүдэд Хүй долоон худагт зохион байгуулагдсан Шигшмэл хурдан морьдын “Их Хурд-8”, “Монгол туургатны морьтны өв соёлын наадам”-ын үеэр 40 гаруй алба хаагч 12 автомашинтайгаар хамгаалалтад үүрэг гүйцэтгэсэн” хэмээлээ.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга C.Даваасүрэн “Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд нийт 1468 албан бичиг, өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлэсэн. Үндэсний их баяр наадмыг тэмдэглэн өнгөрүүлэх хүрээнд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын 400 улсын байцаагч 808 цэг хяналт шалгалт хийж ажиллалаа. Мөн мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг зарцуулах, хадгалах, ашиглах, устгах ажиллагаанд хяналт шалгалт хийж, учирч болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, илэрсэн хэрэг, зөрчлийг арилгуулах зорилгоор 62 эм, ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ” хэмээсэн юм.

Нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын эмч, ажилтнуудын ёс зүй, сахилга хариуцлагыг дээшлүүлэх сарын аяныг дүгнэн танилцуулав

Нийслэлийн Засаг даргын өгсөн үүрэг чиглэлийн дагуу нийслэл, дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын үйлчилгээ, стандартыг сайжруулах, хүнд суртлыг арилгах, ажлын хариуцлага, ёс зүйд анхаарч, иргэдэд үйлчлэх үйлчилгээг сайжруулах чиглэлээр өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт, үр дүнг нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар танилцуулсан юм. Тэрбээр “Нийслэлийн Эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг сайжруулах сарын ажлын хүрээнд дөрвөн чиглэлээр 31 үйл ажиллагааг төлөвлөгөө боловсруулан хийж хэрэгжүүллээ. Эмнэлгийн тусламж, үйлчилгээг сайжруулах чиглэлээр “Жирэмсний хяналтын нэг цэгийн үйлчилгээний журам”-ыг боловсруулан гаргаж, дүүргүүдэд хэрэгжүүлсэн. Сарын аяны хугацаанд жирэмсний хяналт 0.6 хувиар нэмэгдсэн үзүүлэлттэй гарлаа. “Иргэдийн санал хүсэлтийг сонсох өдөр”-ийг эрүүл мэндийн байгууллага бүр зохион байгуулж, тусламж, үйлчилгээг сайжруулахад тусган ажиллав. Мөн “Өнөөдөр Өрхийн эрүүл мэндийн төвд” хөтөлбөр хэрэгжүүллээ. Сонгогдсон Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд нарийн мэргэжлийн эмч нар 600 хүнд хийж, зөвлөгөө өгснөөс гадна өрхийн эмч нарт ажлын байрны сургалт хийсэн нь иргэдээс өндөр үнэлгээ авлаа. Түүнчлэн “Хамтдаа суралцъя” хөдөлгөөнийг харьяа эрүүл мэндийн байгууллагуудад өрнүүлэх ажлын хүрээнд найман дүүргийн Эрүүл мэндийн төвийн өсвөр үеийн эмч нарыг “Өсвөр үеийнхэнд үзүүлэх эмнэлгийн тусламж, сэтгэл зүйн тулгамдсан асуудлыг илрүүлэх арга барилд сургах” дадлага сургалтад хамруулсан. Өрхийн эрүүл мэндийн төвийн В,С вирусийн эрт илрүүлгийн шинжилгээнд гадаад хяналтыг 122 өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаанд хийсэн. Эхний хагас жилийн байдлаар 58 260 хүн илрүүлэг шинжилгээнд, 21 548 хүн вирусийн идэвхжил тоолох шинжилгээнд ороод байна” гэв. Мөн нийслэлийн Засаг даргын өгсөн үүргийн дагуу эрүүл мэндийн чиглэлээр хийж хэрэгжүүлсэн ажлууд үр дүнтэй байгаа цаашид үргэлжлүүлэн хэрэгжүүлээд явна гэдгээ хэлсэн юм.

Шуурхай зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлууд болон сургууль, цэцэрлэгийн барилга, засварын ажлын явц ямар шатанд байна. Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын явцын талаар, Сүхбаатар дүүргийн 11, 12 дугаар хороо, Цагдаагийн гудамж, 100 айлын 1.6 км авто замыг засвар шинэчлэлийн ажлын явц ямар байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Сургууль, цэцэрлэгийн цогцолборын барилга барих болон урсгал засвар, өргөтгөл, шинэчлэлтийн ажлуудыг графикт хугацаанаас өмнө дуусгах, хөдөлмөрийн аюулгүй байдал, орчны аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж ажиллах, Сургууль, цэцэрлэгийн орчимд авто замын тэмдэг, тэмдэглэгээ, гарц, гэрлэн дохио, хурд сааруулагч, анхааруулга, санамж бүхий тэмдэгүүдийг байрлуулах ажлуудыг зохион байгуулахыг холбогдох байгууллагуудад үүрэг болголоо. Мөн эмнэлэг, эрүүл мэндийн байгуулагуудын орчны тохижилт, иргэдийн аюулгүй, саадгүй үйлчлүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, эмнэлэг орчмын явган хүний зам, авто машины орц гарц, зогсоолын хүрэлцээг нэмэгдүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээг авч ажиллаж, үр дүнг нийслэлийн Засаг даргын Зөвлөлийн хуралд танилцуулахын зэрэгцээ “Нийслэлийн 2019-2020 оны өвөлжилтийн бэлтгэл хангах тухай“ А/503 дугаар захирамжийн хэрэгжилтийг хангах ажиллах, Үерийн далан суваг, ус зайлуулах шугам сүлжээний цэвэрлэгээг хийх, үерийн далан сувгийг зориулалтын бусаар өөрчилсөн зөрчлийг арилгуулах, үер усны аюулаас урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд бүх шатандаа хэрэгжүүлж ажиллахыг онцгойлон анхааруулж, өгсөн үүрэг даалгавруудыг холбогдох байгууллага, албан тушаалтнуудад төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг даалгасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийсэн юм.

Дараа нь нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж “Сүүлийн 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21 796 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 578 нэгж буюу 2.7 хувиар өссөн үзүүлэлттэй байна. Гэмт хэргийн шинжтэй 573 үйлдэл бүртгэгдсэн нь хоёр нэгж буюу 0.4 хувиар өссөн. Нийслэл хотын хэмжээнд 33 удаагийн хэв журмын хамгаалалтад давхардсан тоогоор 346 алба хаагч, 37 автомашинтай, 190.4 цагийн үүрэг гүйцэтгэсэн” хэмээн танилцууллаа.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Өнгөрсөн 14 хоногт Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2489 дуудлага мэдээлэл хүлээн авч, 624 эд материалийн хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Хүн гэмтсэн осол 101 бүртгэгдэж, Зам тээврийн хэргийн улмаас долоон хүний амь эрсдэж, 121 хүн гэмтсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.2 хувиар буурсан үзүүлэлттэй байгаа бөгөөд Баянзүрх, Сонгинохайрхан дүүргүүдэд ослын дуудлага өсөлттэй байна” гэв.

Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд объектын гал түймрийн 120, эрэн хайх, аврах ажиллагааны 18, нийт 138 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 104 иргэнийг үер усны осол, гамшиг, гал түймрийн аюулаас аварч, 590 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалсан. Дээрх дуудлагыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад нийт аюулт үзэгдэл, ослын тоо 3.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна. Нийслэлийн Засаг даргын “Үер усны ослын аюулаас урьдчилан сэргийлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” захирамжийн хэрэгжилтийн хүрээнд Туул гол дагуу Цагдаагийн байгууллагатай хамтран хөдөлгөөнт завьт эргүүл болон нэмэлтээр алба хаагчдыг хуваарьт оруулан үүрэг гүйцэтгэж, голын эрэг дагуу амарч буй 2500 гаруй иргэнд чанга яригчаар урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг хүргэн, хориглосон бүсэд байрласан 917 автомашиныг голын эргийн ногоон бүсээс 50-100 метрийн зайд гаргаж ажилласан. Туул гол дагуу иргэд амарч зугаалах, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол усанд орох, бага насны хүүхэд багачууд хараа хяналтгүй голын эргээр тоглох нь ихсэж байна. Сүүлийн өдрүүдэд усны ослын дуудлага ихсэж, зарим иргэн осолдсоныг эрэн хайх ажиллагаа явуулж, цогцсыг гарган холбогдох байгууллагад хүлээлгэж өглөө” хэмээн танилцуулсан юм.

Зөвлөгөөний үеэр хотын Захирагч нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, “Богд ар” хороололд баригдах хүүхдийн цэцэрлэгийн барилгын газрыг чөлөөлөх ажил ямар шатанд буй, Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах, авто замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, түгжрэл, саатлыг багасгах талаар санал боловсруулж танилцуулах ажил ямар шатанд байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Улс, нийслэлийн төсөв болон орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа ажлуудыг салбар, дүүрэг тус бүрээр хэрэгжилтийг эрчимжүүлж, хөрөнгө оруулалтын ажлуудын явцыг Зөвлөлийн хуралд танилцуулах, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 5 дугаар зарлигаар баталсан “Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг мэдээллээр хангах журам”-ын дагуу ажлын хэсгийг шинэчлэн байгуулж, ажиллах журмыг боловсруулан, орон тооны албан тушаалтан томилж ажиллуулах, Монгол Улсын Засгийн газрын 2019 оны “Төрийн үйлчилгээний талаар авах зарим арга хэмжээний тухай” 149 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах” зэрэг ажлуудын хэрэгжилтийг сайтар хангаж ажиллахыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад тус тус үүрэг болголоо.

Мөн Үндэсний их баяр наадам зохион байгуулах бэлтгэл ажлын хүрээнд гэмт хэрэг зөрчлөөс урьдчилан сэргийлэх, нийгмийн дэг журам сахиулах, гадны орны жуулчдын аюулгүй байдлыг хангах, Төв цэнгэлдэх хүрээлэн болон Хүй долоон худагт худалдаа, үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг ил тод нээлттэй олгож, хүнсний аюулгүй байдалд хяналт тавьж ажиллах, Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сахиулах, нийтийн тээврийн хэрэгслүүдийг батлагдсан чиглэлд түгжрэл сааталгүй явуулах ажлуудыг өндөр зохион байгуулалттай хийж гүйцэтгэхийг холбогдох газруудад онцгойлон анхааруулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгов.

Түүнчлэн зөвлөгөөнөөр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, дүүргийн Засаг дарга нарт нийтийн эзэмшлийн гудамж талбайн тохижилт, цэцэрлэгжүүлэлт, ногоон байгууламжуудын усалгаа болон хог хаягдалгүй байлгахад анхаарч, цэвэрлэгээний ажлыг долдугаар сарын 1-нээс өмнө дуусгах, Авто замын голд байрлуулсан шар хайс хүчтэй салхины улмаас унаж, замын хөдөлгөөнд оролцож байсан зарим автомашин болон хүний эрүүл мэндэд хохирол учруулсан асуудал гарсныг холбогдох албан тушаалтнуудад хариуцлага тооцох, иргэдэд учирсан хохирлыг барагдуулах, үер усны аюулаас сэргийлэх бэлтгэл ажлыг зохион байгуулах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр холбогдох байгууллагууд дор бүрнээ анхаарч, төлөвлөгөө гаргах, өгсөн үүрэг даалгавруудыг холбогдох албан тушаалтнууд төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг даалгасан юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм улс-төр

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Зөвлөгөөний эхэнд НЗДТГ-ын Хяналт, шинжилгээ үнэлгээний хэлтсийн дарга Х.Гантулга өнгөрсөн зөвлөгөөний үеэр хотын Захирагчийн өгсөн үүрэг даалгаврын биелэлт, хэрэгжилтийн талаар товч мэдээлэл хийлээ.

Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын 2019 оны 03 дугаар албан даалгаврын хэрэгжилтийг хангаж, байгууллага аж ахуйн нэгжээр орчны 50 метр дахь тохижилт ногоон байгууламж, цэвэрлэгээний ажлыг хийлгэн, хяналт тавин ажиллаж байна. Ажлын хэсгүүдээс албан даалгаврын хэрэгжилтийг хангах талаар есөн дүүргийн хэмжээнд 4140 байгууллага, аж ахуйн нэгжид мэдэгдэл хүргүүлж, 3343 байгууллага аж ахуйн нэгжид хариуцах талбайг зурагжуулан өгч, 405 байгууллага аж ахуйн нэгжээр орчны тохижилт ногоон байгууламжийн ажлыг хийлгүүлсэн. Мөн нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас газар чөлөөлсөн 15 байршилд явган зам барих тохижилтын ажлын тоо хэмжээ, судалгааг гаргаж байна. НИТХ-ын 2019 оны 24/17 дугаар тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам”-ын хүрээнд Барилга байгууламжийн гадна хашаанд тавигдах шаардлагын загварыг боловсруулан холбогдох байгууллагад хүргэж ажиллалаа” гэв.

“Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд гэмт хэрэг, зөрчил, зам тээврийн ослын шинжтэй 21.218 дуудлага, мэдээлэл хүлээн авсан нь өмнөх 14 хоногтой харьцуулахад 210 нэгж буюу 1.0 хувиар өссөн. Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, залилах, хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг эсрэг гэмт хэргүүд тодорхой хувиар буусан. Мөн энэ хугацаанд нийслэлд хүүхдийн зуслангийн үйл ажиллагаа явуулдаг 19 зуслангийн үйл ажиллагааг шалган, зааварчилж дүгнэлт өгч, найман газарт хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг энэ оны долоодугаар сард тооцохоор ажиллаж байна” гэж нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж танилцууллаа.

Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Дашдорж “Өнгөрсөн 14 хоногт Тээврийн цагдаагийн албаны Замын цагдаагийн газрын Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст 2878 дуудлага мэдээлэл хүлээн авч 713 эд материалын хохиролтой ослыг даатгалаар шийдвэрлэсэн. Нийслэлийн хэмжээнд зам тээврийн ослын дуудлага өмнөх оны мөн үетэй харьцуулахад 1.98 хувиар өссөн үзүүлэлттэй байна” гэв.

“Өнгөрөгч 14 хоногийн хугацаанд аюулт үзэгдэл, ослын 90 удаагийн дуудлага хүлээн авч, объектын гал түймрийн 81, эрэн хайх, аврах ажиллагааны 9 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэж, 20 иргэнийг гамшиг осол, гал түймрийн аюулаас аварч, 60 гаруй сая төгрөгийн өмч хөрөнгийг хамгаалж ажилласан. Нийслэлийн Засаг даргын 2019 оны “Хүүхдийн зуслангуудын талаар авах зарим арга хэмжээний тухай” А/496 дугаар захирамжийн хэрэгжилтийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран хүүхдийн зусланд ая тухтай амрах орчин нөхцлийг бүрдүүлэх, галын аюулгүй байдлыг хангуулах зорилгоор төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг 19 зусланг хамруулан зохион байгуулсан. Хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийн 26.1 хувийг газар дээр нь арилгуулж, бусад зөрчлийг арилгуулахаар албан шаардлага, мэдэгдэлийг холбогдох албан тушаалтанд хүргүүлсэн. Мөн ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлж, мэргэжлийн байгууллагуудтай хамтран ногоон бүсийн амуудад эргүүл, хяналт шалгалтыг зохион байгуулж, иргэдэд галын аюулаас урьдчилан сэргийлэх, ил гал гаргахгүй, ногоон бүсэд зорчихгүй байх талаар сэрэмжлүүлж, мэргэжил, арга зүйн зөвлөгөө өгч ажиллаж байна” хэмээн нийслэлийн Онцгой байдлын газрын дарга, хурандаа Ж.Чүлтэмсүрэн танилцуулсан юм.

Зөвлөгөөний үеэр нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын зарим удирдлагуудаас хотын Захирагч цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан хийж гүйцэтгэж байгаа ажлын явцыг тодруулж асуув. Нийслэлийн 380 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх бүтээлч төлөвлөгөөний хэрэгжилтийн явц, олон нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэнгүүдийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авах асуудлыг судалж, санал боловсруулж танилцуулах, сургууль, цэцэрлэг барих, засвар болон өргөтгөл шинэчлэл хийх худалдан авах ажиллагааны явц ямар байгаа зэрэг асуудлаар холбогдох байгууллагуудын удирдлагуудаас товч мэдээлэл сонслоо.

Шуурхай зөвлөгөөний төгсгөлд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан “Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагууд 2019 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, үйл ажиллагааны үр дүнгээ дүгнэх, тайлан мэдээгээ Нийслэлийн Засаг даргын 2017 оны А/335 дугаар захирамжийн дагуу НЗДТГ-т болон дээд шатны байгууллагуудад хугацаанд нь хүргүүлэхэд анхаарч ажиллах”-ыг нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо. Мөн Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөөг тасалдуулсан байгууллагууд орлого бүрдүүлэх ажлыг эрчимжүүлж, орлогын тасалдлыг энэ сардаа багтаан нөхөн төвлөрүүлэх ажиллах, “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2019” форум зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах зэрэг үүрэг даалгаврыг холбогдох албан тушаалтнуудад өгч төлөвлөсөн хугацаанд хариуцлагатай хийж хэрэгжүүлэхийг үүрэг болгосон юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *