Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн цэцэрлэгчдийг АНУ-д дадлагажуулахаар боллоо

Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл өнөөдөр АНУ-ын Денвер хот дахь өргөмжит консул Жеймс Вагенлендер тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд ноён Жеймс Вагенлендер Засаг даргатай дахин уулзсандаа баяртай байгаагаа илэрхийлээд “Нисэхээс ирэх замдаа та бүхний хийж буй ажлыг харлаа. Жил ирэх бүр Улаанбаатар хот шинэчлэгдэн өөрчлөгдөж байна.

Маш их ажил хийж байгааг тань харахад сайхан байна”гэлээ. Засаг дарга хариуд нь Бидний хийж буй ажлыг анзаарч өндөөр үнэлж байгаад баярлалаа. Гэтэл сүүлийн 2 жилд маш их бороотой байгаа тул бүтээн байгуулалтын улиралд борооны завсраар л ажлаа амжуулж байна гээд өнгөрсөн жилийн уулзалтаар ярисан асуудлуудыг тодруулан ярих боломж олдоно гэдэгт найдаж байгаагаа илэрхийллээ. Өргөмжит консул “Хамгийн эхэнд танд дуулгах сайханмэдээ бол бид сурагч солилцооны хөтөлбөрт зориулж сан нээсэн бөгөөд энэ санд 70 мянга гаруй доллар цуглараад байна. Сан босгох үйл ажиллагаанд Денвер хотын цэцэрлэгт хүрээлэн маш идэвхтэй оролцсон гэдгийг танд дуулгая. Энэ удаагийн уулзалтаар Денвер хотын дарга Майкл Ханкүүкийн 2015 оны айлчлал, сурагч солилцооны хөтөлбөр, барилгын мэргэжлээр Колорадогийн их сургуульд оюутан сургах, Денвер хотын цэцэрлэгт хүрээлэнд цэцэрлэгч дадлагажуулах, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр өнгөрсөн жилээс ярьсан ажлуудынхаа талаар ярилцах таны саналыг дэмжиж байна гэсэн юм.

Улаанбаатар Денвер хотууд нь эгч дүүгийн найрамдалт хотууд бөгөөдхотын дүрэм боловсруулах, сурагч солилцоо, цэцэрлэгт хүрээлэн байгуулах тал дээр хамтран ажиллаж байгаа юм. Энэ удаагийн уулзалтаар Колорадогийн их сургуульд Денвер хотын зардлаар 2, Улаанбаатар хотын зардлаар 1 оюутныг барилгын чиглэлээр сургах, Улаанбаатар хотоос 2 мэргэжилтнийг Денвер хотын захиргаанд дадлага хийлгэх, 2 цэцэрлэгчийг Денвер хотын цэцэрлэгт хүрээлэнд дадлагажуулах, үл хөдлөх хөрөнгийн чиглэлээр хамтран ажиллах талаар харилцан тохиролцлоо гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.

6 replies on “Нийслэлийн цэцэрлэгчдийг АНУ-д дадлагажуулахаар боллоо”

It?¦s actually a cool and helpful piece of information. I am glad that you shared this useful information with us. Please keep us up to date like this. Thank you for sharing.

It’s appropriate time to make some plans for the future and it’s time to be happy. I’ve read this post and if I could I want to suggest you few interesting things or suggestions. Maybe you can write next articles referring to this article. I wish to read more things about it!

I haven’t checked in here for a while since I thought it was getting boring, but the last several posts are good quality so I guess I will add you back to my daily bloglist. You deserve it my friend 🙂

I do love the way you have framed this particular concern plus it does offer me personally a lot of fodder for thought. On the other hand, coming from just what I have experienced, I only trust as other reviews pile on that folks keep on point and don’t get started on a tirade associated with some other news of the day. Anyway, thank you for this superb piece and though I do not really go along with the idea in totality, I respect the point of view.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *