Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн онцгой байдлын газар өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна гэв

Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн Үндэсний Их баяр наадмаар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт ажиллаж байгаа гэв. Баяр амралтын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангах, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх аж. Тодруулбал, Төв цэнгэлдэх хүрээлэн, Хүй долоон худагт үйлчилгээний газруудын галын аюулгүй байдлыг хангуулж, болзошгүй гамшгийн аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулах гэнэ. Мөн баяр наадмын үеэр ёслолын буудлага үйлдэх газарт аюулгүй байдлыг хангаж, иргэдийг голын усанд осолдож эрүүл мэнд, амь насаараа хохирохоос урьдчилан сэргийлж Нийслэлийн аврах анги 105-ын завьт эргүүл сэрэмжлүүлэг эргүүлээр тус тус ажиллана байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Б.УРАН

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *