Categories
мэдээ улс-төр

Нийслэлийн МАН-ын даргаар хэн тодрох вэ?

60 тэрбумын асуудлаар Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-ын нэр дэвшигчийг өвдөг шороодуулахад голлох үүрэг гүйцэтгэсэнд тооцогдож, хэргийн эзнээр тодорсон Ц.Сандуй чөлөөлөгдөх хүсэлтээ намынхаа Удирдах зөвлөлд гаргаад буй. Ц.Сандуйг авч үлдвэл МАН нэрээ баастах учраас суларсан суудалд нь горилогчид тодорч эхэлжээ.

Д.Сумъяабазар гишүүн өмнө нь Ц.Сандуйтай нийслэлийн МАН-ын даргын суудлын төлөө хүч сориод, МАН-ын нийслэл хариуцсан нарийн бичгийн дарга хэмээх албатай хоцорсон. Өдгөө тэрбээр даагаа нэхэхээр шийдсэн бололтой. Ц.Сандуй, Д.Сумъяабазар хоёр хэн хэн нь Сонгиохайрхан дүүргээс гарсан хүмүүс. Өмнө нь Ц.Сандуйд найр тавьсан, одоо миний ээлж хэмээн Д.Сумъяабазар гишүүн зүтгэх бололтой.

Гэсэн ч түүнд хүчтэй өрсөлдөгч бий. МАН-ын генсек Д.Амарбаясгалан мөн уг суудалд санаархаж байгаа гэнэ. Тэрбээр МАН-ын гал тогоог барьж, нийслэлд МАН ялахад онцгой үүрэг гүйцэтгэсэн гэж үзжээ. НИТХ-ын төлөөлөгчөөр гурван удаа сонгогдсон нь ч нөлөөлөх учиртай.

Дашрамд дурдахад Д.Амарбаясгалан Засгийн газрыг огцруулах ёстой гэж санал гаргагчдын нэг, Ц.Сандуйг огцруулахад голлох үүрэгтэй оролцсон тоглогч юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *