Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг хотын даргад, Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргад 100 хувийн саналаар дэмжсэн байна

Нийслэлийн МАН-ын хорооны V хуралдаан Төрийн ордонд боллоо. Хуралдаанаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч болон НИТХ-ын даргад нэр дэвшигчээ Нийслэлийн МАН намынхаа үндсэн дүрмийн хүрээнд тодруулна. Нийслэлийн МАН-ын хороо УИХ-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Д.Сумъяабазарыг хотын даргад, Ж.Батбаясгаланг НИТХ-ын даргад 100 хувийн саналаар дэмжсэн байна. Хурлын явцад өөр нэр дэвшигчийн нэр гараагүй байна.

Д.Сумъяабазар одоо УИХ-ын гишүүнээр ажиллаж байна. Хэрэв түүнийг хотын даргаар томилбол тэрээр УИХ-ын гишүүний үүрэгт ажлаа хүлээлгэн өгөх ёстой юм. Учир нь УИХ-ын гишүүн давхар ажил хийхийг хориглодог. Ингэснээр Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар тойрогт нөхөн сонгууль явуулах эсвэл томсгосон тойрог учраас иргэдийн авсан саналаар дөрөвдүгээрт бичигдсэн нэр дэвшигчийг нөхөн томилох эсэх асуудал яригдаж байна.

Хэрэв иргэдийн авсан саналаар дөрөвдүгээрт бичигдсэн нэр дэвшигчийг нөхөн томилно гэвэл Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын ууган хүү Э.Батшугарт боломж олдож байна гэсэн үг. Учир нь тус тойрогт УИХ-ын гишүүн Н.Учрал иргэдийн саналаар нэгээр гарч, Д.Сумъяабазар, П.Анужин нар сонгогдон Э.Батшугар шугамын доор буюу дөрөвдүгээрт жагссан билээ.

Нөхөн сонгууль боллоо ч гол өрсөлдөөн Э.Батшугарт, НИТХ-ын төлөөлөгч асан С.Мөнхчулуун нарын хооронд явагдах нь тодорхой. Тэгэхээр түүнд ялалт байгуулах боломж бий гэсэн үг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *