Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг баталлаа

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2020 оны гуравдугаар сарын 31-ний өдрийн хуралдаанаар “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг хэлэлцэн баталжээ. Дэд хөтөлбөрийн танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч, нийслэл дэх Жендэрийн салбар хорооны дарга Ш.Анхмаа хийв.

Тогтвортой хөгжлийн зорилт 2030, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр, Үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, Нийслэлийн жендэрийн нөхцөл байдлын дүн шинжилгээний үр дүн, дүгнэлт, зөвлөмжид тулгуурлан “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөр”-ийг боловсруулсан байна.

Нийслэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчинд жендэрийн үзэл баримтлал тусгах, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт-шинжилгээ, үнэлгээний арга зүйг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, бүх түвшинд жендэрийн хэвшмэл үзэл буюу сөрөг хандлагыг өөрчлөх замаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд энэхүү дэд хөтөлбөрийн зорилго оршиж байгаа аж.

Дэд хөтөлбөрийг хоёр үе шаттай дөрвөн зорилтын хүрээнд хэрэгжүүлнэ.

Хөтөлбөр хэрэгжсэнээр:

  • Жендэрийн мэдрэмжтэй төсөвлөлтийн аргачлал боловсруулж, нэвтрүүлэх,
  • Нийслэлийн хөгжлийн бодлогын барим бичгүүдийг жендэрийн мэдрэмжтэй төлөвлөлтөөр шинэчлэн боловсруулж батлуулах,
  • Оролцоонд суурилсан жендэрийн үнэлгээний аргачлалыг нэвтрүүлэх
  • Сургалт сурталчилгаа, нөлөөллийн ажил зохион байгуулах, сургалтын модуль боловсруулан сургагч багш бэлтгэх
  • Эрэгтэйчүүдийн кабинет байгуулах, ТАХ-ын ажил – ар гэрийн тэнцвэр хангах, мэргэжлийн сэтгэл зүйчдийг хороодод ажиллуулах
  • Нутгийн захиргааны байгууллагын удирдах албан тушаалтнуудын гүйцэтгэлийн төлөвлөгөөнд жендэрийн эрх тэгш байдлыг ханган ажиллах заалтыг тусгах давуу талуудтай юм байна.

Улаанбаатар хотын хэмжээнд нийт өрхийн 5.8 хувь нь өрх толгойлсон эцэг, эхчүүд байгаа бөгөөд эдгээр өрхийн 15.5 хувийг эрэгтэйчүүд, 84.5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Өрхийн амьжиргааны судалгаагаар хот суурин газрын эмэгтэй тэргүүнтэй өрхийн 31 хувь нь амьжиргааны түвшнээс доогуур амьдралтай байгаа бол хоёр тэжээгч (эцэг, эх)-тэй өрхийн 26 хувь нь энэ ангилалд хамаарч байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

“Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийг НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлнэ

Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаан болж байна. Хуралдааны эхэнд “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр батлах тухай асуудлыг нийслэлийн Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч Ш.Анхмаа танилцууллаа. Тэрбээр “Нийслэлийн хөгжлийн бодлого, хөтөлбөр, эрх зүйн орчинд жендэрийн үзэл баримтлал тусгах, жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлт, хяналт шинжилгээ, үнэлгээний арга зүйг нэвтрүүлэн хэрэгжүүлэх, бүх түвшинд жендэрийн хэвшмэл үзэл буюу сөрөг хандлагыг өөрчлөх замаар Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд дэд хөтөлбөрийн зорилго оршино” хэмээн онцолж хэлэв.

Зөвлөлийн гишүүд уг асуудлыг хэлэлцэж, дэд хөтөлбөрт тусгах нэмэлт саналаа хэлээд НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр тогтлоо. Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан олон нийтийн сүлжээгээр явж байгаа худал мэдээлэлд итгэхгүй байхыг иргэд олон нийтэд анхааруулав. Мөн “Нийслэлээс барьж буй бодлого шийдвэр, хийж хэрэгжүүлж буй ажлыг олон нийтэд нээлттэй хүргэж ажилладаг. Ямар нэгэн хаалттай хуралдсан зүйл огт байхгүй. Худал мэдээлэл тараасан хүнийг холбогдох байгууллагууд шалгаж шаардлагатай арга хэмжээг авч ажилла” гэсэн үүрэг чиглэлийг өглөө.

Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ

Дараа нь хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 62 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцлээ. Уг асуудлыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр танилцуулав.

Нийслэлийн Засаг даргын 2019.12.26-ны өдрийн “Нам даралтын халаалтын зууханд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” А/1377 захирамжаар 100 кВт-ээс дээш хүчин чадалтай тусгай зөвшөөрөлгүй 135 халаалтын зуух нь 2020 оны 09 дүгээр сарын 15-наас түүхий нүүрсийг хэрэглэхгүй бөгөөд эдгээр хэрэглэгчдээс 100 кВт-аас 350 кВт хүртэл хүчин чадалтай, сайжруулсан түлш халаалтын зуухын технологид тохирох 17 аж ахуйн нэгж байгууллагын 28 халаалтын зуух байна. Эдгээр халаалтын зуухны түлшний хэрэглээ нь 2248 тонн түүхий нүүрс болж байгаа аж.

Түүхий нүүрс хэрэглэж буй таван хорооны иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын нэг жилийн 37498 тонн түлшин дээр тусгай зөвшөөрөлгүй 100 кВт- 350 кВт-ын хүчин чадалтай 28 халаалтын зуухны 2248 тонн түлшний хэрэгцээг нэмж тооцоход 39746 тонн сайжруулсан түлш болж байна. Энэхүү нэмэлтээр шаардагдах 39746 тонн сайжруулсан түлшийг “Тавантолгой түлш” ХХК нь 2019-2020 оны халаалтын улиралд хэрэглэгчдэд нийлүүлсэн түлшнээс гадна үйлдвэрлэж, хэрэглэгчдэд нийлүүлж чадна гэж үзэж байна гэж Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр онцолж хэлэв.

Уг асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцэн 62 дугаар тогтоолд тусгах нэмэлт, өөрчлөлтийн саналаа Үндэсний хороонд танилцуулж, илүү нарийвчилсан төлөвлөгөөгөө гарган дараагийн зөвлөлийн хуралдаанд танилцуулахыг холбогдох албаны хүмүүст тэмдэглэлээр үүрэг болголоо.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн Жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт санал авч байна

Image result for Жендэрийн эрх тэгш байдал

Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах дэд хөтөлбөрт санал авч эхэллээ. Уг хөтөлбөр нь “Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030”-д “Нийгмийн хөгжил, дэвшилд жендэрийн тэгш оролцоог хангах замаар нийгмийн баялгийн үр шимээс адил тэгш хүртэх таатай орчинг бүрдүүлэх”, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу “жендэрийн эрх тэгш байдлыг хангах арга хэмжээг улсын эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэл болон салбарын хөгжлийн бодлого, хөтөлбөрт тусгах”, Монгол Улсын Засгийн газраас баталсан Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр (2017-2021)-т дэвшүүлсэн “Жендэрийн мэдрэмжтэй бодлого төлөвлөлт, төсөвлөлтийг үндэсний, салбарын, орон нутгийн байгууллагын түвшинд хөгжүүлэх” зорилтын хүрээнд хэрэгжих аж.

Иймд иргэд “Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөр болон энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төсөлтэй танилцаж, саналаа Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн ахлах мэргэжилтэн Д.Оюунгэрэлд oyungerel.d@ulaanbaatar.mn цахим хаягаар 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн дотор ирүүлнэ үү.

“Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийн төслийг ЭНД-ээс татаж үзнэ үү.

“Нийслэлийн жендэрийн эрх тэгш байдлыг хангах” дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөний төслийг ЭНД-ээс татаж үзнэ үү.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *