Categories
мэдээ нийгэм

Нийслэлийн ИТХ ээлжит хуралдаан эхэллээ

Өнөөдрийн хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явцыг сонсон, 2019 онд Улаанбаатарын эдийн засаг, нийгмийг хэрхэн хөгжүүлэх талаарх үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж, батална.Нийслэлийн эдийн засаг, нийгмийг 2019 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг төлөвлөхдөө үйлдвэрлэлийг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлэх нөхцлийг бүрдүүлж, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, бичил бизнес эрхлэгчдэд олгох санхүүгийн дэмжлэгийг нэмэгдүүлэх, гадаадын хөрөнгө оруулагчдад эдийн засгийн үр ашигтай төслүүдийг сурталчлан дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, татах арга хэмжээг авч хэрэгжүүлэх, төр хувийн хэвшлийн оролцоог эрчимжүүлэх, ажлын байр орлого нэмэгдүүлэхэд анхаарчээ. Нийслэлийн эдийн засаг нийгмийг хөгжүүлэх үндсэн чиглэлийн 2017 оны биелэлт, 2018 оны хэрэгжилтийн явц, 2019 оны төлөвлөлтийн талаар өнөөдрийн хуралдаанаар хэлэлцэн үнэлэлт дүгнэлт өгөх юм.

НИТХ-ын 2016 оны 11 сард батлагдсан эдийн засаг нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд 334 ажил хэрэгжүүлэхээр төлөвлөжээ. Эдгээр ажлаас 265 арга хэмжээ үр дүнд хүрсэн 100 хувьтай, 32 ажил тодорхой үр дүнд хүрсэн 70 хувьтай, эрчимжүүлэх шаардлагатай буюу 40 хувьтай 4 арга хэмжээ, одоогоор үнэлэх боломжгүй 33 арга хэмжээ байна. Нийслэлийн Эдийн засаг, нийгмийг 2017 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилт 96 хувьтай байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *