Нийслэлийн сонгуулийн хорооноос дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн ирц болон дүнгийн талаар мэдээлэл хийлээ. Нийслэлийн хэмжээнд нийт 860 мянга 452 иргэн сонгогчдын нэрсийн жагсаалтад бүртгэгдсэнээс 48 хувь нь буюу 413 мянга 212 сонгогч саналаа өгсөн байна.
Нэмэлт санал хураалтыг 10 дугаар сарын 23-ны Ням гарагт явуулахаар боллоо. Ингэхдээ саналаа өгсөн иргэд дахин өгөхгүй. Харин санал өгөөгүй иргэд саналаа өгч, саналын дүнг өмнөх ирцэн дээр нэмж тооцох юм.
Нийслэлийн Багахангай, Налайх дүүрэгт сонгогчдын 50-аас дээш хувь нь санал өгч, сонгууль хүчин төгөлдөр болсон байна. Дээрх 2 дүүрэгт МАН ялалт байгуулжээ. Үүнээс гадна нийслэлийн хэмжээний 398 санал авах байрны 49-д нь техникийн тооллого явуулахаар боллоо гэж Нийслэлийн сонгуулийн хорооноос мэдээллээ.
Дүүрэг | Санал авах байрны тоо | Нийт сонгогчдын тоо | Санал өгсөн сонгогчид | |
Тоо | Хувь | |||
Багануур | 9 | 18708 | 9789 | 52.3252085 |
Багахангай | 2 | 2837 | 2021 | 71.2372224 |
Баянгол | 60 | 129331 | 65326 | 50.5107051 |
Баянзүрх | 89 | 206437 | 93587 | 45.334412 |
Налайх | 12 | 23015 | 14055 | 61.0688681 |
Сонгинохайрхан | 90 | 190029 | 86947 | 45.7545954 |
Сүхбаатар | 43 | 87300 | 44424 | 50.8865979 |
Хан-Уул | 46 | 99424 | 51160 | 51.4563888 |
Чингэлтэй | 47 | 103371 | 45903 | 44.4060713 |
Нийт | 398 | 860452 | 413212 | 48.0226672 |
№ | Дүүрэг | Нийт тойргийн тоо | Үүнээс ирц хүрсэн | Ирц хүрээгүй | Ирц хүрээгүй тойргийн дугаар | Нэмэлт санал хураалт явуулах САБ-ны тоо |
1 | Сүхбаатар | 20 | 15 | 5 | 1, 3, 9, 10, 11 | 9 |
2 | Хан-Уул | 16 | 11 | 5 | 2, 3, 4, 11, 15 | 14 |
3 | Баянгол | 23 | 15 | 8 | 1, 3-7, 10, 20 | 17 |
4 | Баянзүрх | 28 | 4 | 24 | 2-5, 7-12, 14, 16-22 | 71 |
5 | Чингэлтэй | 19 | 4 | 15 | 4,5, 7-19 | 39 |
6 | Сонгинохайрхан | 32 | 11 | 21 | 1-5, 7, 9, 11, 13, 17-19, 21-26, 28, 29, 31 | 61 |
7 | Багануур | 5 | 4 | 1 | 5 | 2 |
8 | Налайх | 7 | 7 | 0 | ||
9 | Багахангай | 2 | 2 | 0 | ||
Нийт дүн | 152 | 73 | 79 | 213 |