Categories
мэдээ нийгэм

Нийслэлд үйлдэгдэж буй гэмт хэргүүд цахим зураглалд шилжсэн гэв

Нийслэлийн Цагдаагийн Газраас 2017 оны эхний хагас жилийн байдлаар нийслэлийн хэмжээнд үйлдэгдсэн онц ноцтой гэмт хэрэг, зөрчлийн талаар болон цаг үеийн асуудлаар өнөөдөр мэдээлэл хийлээ.

Нийслэлийн Цагдаагийн Газрын дарга Ж.Эрдэнэболд “Нийслэлийн хэмжээнд 2017 оны эхний хагас жилд 130,417 гомдол, мэдээлэл шалгасан нь Улсын хэмжээнд бүртгэгдсэн 20,133 гомдол, мэдээллийн 65.2 хувийг эзэлж байна.

Бүртгэгдсэн гомдол, мэдээлэл урд оны мөн үеэс 27.5 хувиар буурсан. Нийслэлийн хэмжээнд хоногт дунджаар 1,500-2,400 гэмт хэрэг, зөрчлийн дуудлага, мэдээллийг хүлээн авч байна.

Энэ оны эхний хагас жилд улсын хэмжээнд 12,969 гэмт хэрэг бүртгэгдсэнээс нийслэлийн хэмжээнд 8,289 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 17.5 хувиар тус тус буурсан.

Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт гэмт хэргийн 63.9 хувь нь Нийслэлд үйлдэгдсэн.

Нийслэл хотын хэмжээнд:

  • Дээрмийн184 гэмт хэрэг,
  • Хулгайн 2,624
  • Хүчингийн 69 хэрэг,
  • Гэр бүлийн хүчирхийллийн 405 хэрэг,
  • Хүний амь санаатай бүрэлгэх 61 гэмт хэрэг бүртгэгдсэн байна.

Бүртгэгдэх үедээ сэжигтнээр тооцвол зохих этгээд нь тогтоогдоогүй нийт 5,189 гэмт хэрэг бүртгэгдсэн.

Гэмт хэргийн илрүүлэлт 58.8 хувьтай байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс илрүүлэлт 0.2 хувиар өссөн.

Нийслэл хотын аюулгүй байдлыг хангахад шинжлэх ухаан, техник, технологийн дэвшил, шинэ арга ажиллагааг нэвтрүүлэх зорилгоор “Эргүүл”, “Телекамер”, “Гэмт хэргийн хяналтын цогц систем” “Эрүүл цагдаа” зэрэг 4 дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна.

Гэмт хэргийн цахим зураглалд шилжсэнээр хэзээ, хаана, ямар гудамж, ямар дүүрэгт ямар гэмт хэрэг гарсан бэ гэдэг нь 24 цагийн дотор бүртгэгддэг болсон.

2017 оны нэгдүгээр сарын 01-нээс нийслэлд үйлдэгдэж байгаа гэмт хэргүүд гэмт хэргийн цахим зураглалд шилжсэн байгаа.

Гэмт хэргийн цахим зураглалд шилжсэнээр хэзээ, хаана, ямар гудамж, ямар дүүрэгт ямар гэмт хэрэг гарсан гэдэг нь 24 цагийн дотор бүртгэгддэг болсон.

Хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороонд 5 цэгт 15, Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороонд 29 цэгт 29, Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороонд 17 цэгт 42, нийт 51 цэгт 86 камер суурилуулж дүүрэг дэх цагдаагийн хэлтсээс үйл ажиллагаа, ашиглалтад хяналт тавьж, 84 зөрчил, 28 гэмт хэргийг камерын бичлэгийн хяналтаар илрүүлсэн” гэлээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *