Нийслэлийн онцгой комисс яг одоо хуралдаанаас дараах шийдвэрүүдийг гаргалаа.
- Хоёрдугаар сарын 27-ны 06:00 цагаас гуравдугаар сарын 3-ны 07:00 цаг хүртэлх хугацаанд нийтийн тээврийн хэрэгслийг тусгай хуваарьт шилжүүлж төрийн албан хаагч, үйлдвэр, үйлчилгээний байгууллагын ажилтнуудад хүндрэл учруулахгүй байх,
- Баар, цэнгээний газруудыг 22:00 цагт хүртэл ажиллуулах,
- Нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг үзвэр, үйлчилгээ, фитнес клуб, цанын бааз, йогийн газруудын үйл ажиллагааг гуравдугаар сарын 30-ны өдрийг хүртэл хязгаарлалаа.
- Мөн энэ хугацаанд аль ч шашны сүм, хийдийн үйл ажиллагааг түр зогсоох захирамжийг гаргалаа.
Мөн Улсын Онцгой комисс хуралдаж, зарим шийдвэр гаргасан. Шинийн гуравныг дуустал нийтийн тээврийн үйлчилгээг зогсоох шийдвэрийн хугацааг сунгаж, энэ сарын 27-ны 08:00 цагаас гуравдугаар сарын 3-ны өдрийн 08:00 цаг хүртэл сунгасан байсан. Гэвч нийтийн тээвэр өглөө, оройдоо ажил эхлэх, тарах үеэр үйлчлэхээр шийд гаргалаа. Харин амралтын өдрүүдээр нийтийн тээвэр үйлчлэхгүй.