Categories
мэдээ нийгэм

Нийслэлд түүхий нүүрс оруулахыг завдах тохиолдол нэмэгджээ

Засгийн газар Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахыг хориглосон шийдвэрийг зөрчсөн тохиолдол сүүлийн үед их гарч байгаа аж.

Тухайлбал, энэ сарын 12-нд суудлын автомашинд 10 шуудай нүүрс тээвэрлэж явсныг нийслэлийн Мэргэжлийн хяналтын байцаагчид илрүүлсэн байна. Мөн өчигдөр 13 шуудай нүүрсийг Улаанбаатарт оруулж ирэх гэж байсныг илрүүлж, нүүрсийг буцаажээ. Энэ мэтчилэн түүхий нүүрс нийслэл рүү нэвтрүүлэх оролдлого нэмэгдэж байгааг албаныхан анхааруулж байна.

Зөрчлийн тухай хуулиар нийслэлд түүхий нүүрс оруулсан тохиолдолд иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая төгрөгөөр торгох юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *