Categories
мэдээ цаг-үе

Нийслэлд орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар өсчээ DNN.mn

Өнгөрөгч дөрөвдүгээр сарын байдлаар нийслэлийн орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 10.8 хувиар өсжээ. Тодруулбал, шинэ орон сууцны м.кв талбайн дундаж үнэ 4.03 сая төгрөгт хүрчээ. Түүнчлэн Хан-Уул дүүрэгт шинэ орон сууцны үнэ хамгийн өндөр буюу нэг м.кв нь 4.3 сая төгрөг байна.

Харин хуучин орон сууцны тухайд Сүхбаатар дүүрэгт хамгийн үнэтэй буюу нэг м.кв нь 4.45 сая төгрөгт хүрчээ. Хуучин орон сууцны дундаж үнэ 3.81 сая төгрөг байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *