Ирэх сарын 5-наас эхлэн улсын хэмжээнд бүх шатны эмнэлгүүд хугацаагүй ажил хаяхаар болжээ.
Энэ талаар Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооны дарга Ж.Мягмар ярихдаа “Бид төр засагт хандан цалин хөлсөө нэмэгдүүлэхээр тасралтгүй тэмцэж, санал, шаардлага, мэдэгдэл өгч, жагсаал, цуглаан, ажил хаялтын өмнөх суулт хийж байсан. Өнөөдрийг хүртэл бодит үр дүнд хүрээгүй байгаа учраас хугацаагүй ажил хаялт зарлах нөхцөл бүрдээд байна. Өчигдрийн байдлаар Улаанбаатар хотын 66 эмнэлэг, 16 аймгийн ажилчид хурлаа хийж, хугацаагүй ажил хаялтад нэгдэхээ мэдэгдсэн. Энэ тоо нэмэгдэх хандлагатай байна. Өнөөдөр нийт хичнээн эмч, сувилагч ажил хаялтад оролцох нэгдсэн тоо гарна” гэв.
Мөн Яаралтай мэс засал, эрчимт эмчилгээ, гэмтэл, төрөх зэрэг тасгууд хэвийн ажиллах бол амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасгууд бүгд ажиллахгүй аж.
Ажил хаях үеэр амь тэмцсэн үеийн тусламж үйлчилгээ буюу яаралтай мэс засал, эрчимт эмчилгээ, гэмтэл, төрөх зэрэг тасгууд хэвийн ажиллах бол амбулатори, хэвтэн эмчлүүлэх тасгууд бүгд ажиллахгүй юм байна.
Өнөөдрийн байдлаар ажил хаялтад нэгдэхээ илэрхийлсэн эмнэлгүүдэд:
- Улсын нэгдүгээр төв эмнэлэг,
- Шастины улсын гуравдугаар төв эмнэлэг,
- Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв,
- Халдварт өвчин судлалын үндэсний төв,
- Арьсны өвчин судлалын үндэсний төв,
- “Өргөө” амаржих газар,
- “Хүрээ” амаржих газар,
- “Амгалан” амаржих газар,
- Баянгол, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй, Баянзүрх, Багануур, Налайх дүүргүүдийн Эрүүл мэндийн төв, Сонгинохайрхан, Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг, Зоонозын өвчин судлалын үндсэний төв,
- Нийслэлийн шүд эрүү нүүрний төв,
- Хүүхдийн төв сувилал,
- Түргэн тусламжийн төв,
- Уламжлалт анагаах ухаан технологийн хүрээлэнгийн эмнэлэг,
- Энэрэл эмнэлэг,
- Наркологийн эмнэлэг,
- Эмгэг судлалын үндэсний төв,
- Геронтологийн төв,
- Нийслэлийн 41 өрхийн эрүүл мэндийн төв нийт 68 эрүүл мэндийн байгууллага ажил хаялтад нэгдэнэ.
Орон нутгаас
- Баянхонгор,
- Баян-Өлгий,
- Булган,
- Говьсүмбэр,
- Дорноговь,
- Дундговь,
- Дорнод,
- Завхан,
- Орхон,
- Өвөрхангай,
- Өмнөговь,
- Сүхбаатар
- Увс,
- Ховд,
- Хөвсгөл,
- Төв,
- Говь-Алтай аймгууд болон Өвөрхангай аймгийн Хархорин, Хэнтий аймгийн Бор-Өндөр, Архангай аймгийн Өгийнуур зэрэг сумын эрүүл мэндийн төвүүд нийт 17 аймаг, 3 сум ажил хаялт зохион байгуулах шийдвэр гаргаад байгааг Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбооноос мэдээллээ.