Categories
гадаад мэдээ

Немцовын халдлагад хоёр сэжигтнийг баривчилжээ

Оросын сөрөг хүчний тэргүүн Борис Немцовын амь насанд халдсан хэрэгт хоёр сэжигтнийг баривчилжээ. Оросын мөрдөн шалгах хорооноос Кавказ гаралтай Анзор Губашев, Заур Дадаев нарыг сэжигтнээр нэрлэн баривчилсан байна.

Сөрөг хүчний тэргүүн Борис Немцовыг өнгөрсөн хоёрдугаар сарын 27-нд Москва хотын төв Кремлийн ойролцоо гүүрэн дээр олон удаа буудаж хөнөөсөн юм. Немцовын гэр бүл, найз нөхөд, сөрөг хүчнийхний зүгээс түүний үхэлд Кремлийн эрх баригчид оролцсон хэмээн хардаж буй. Харин ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ хэргийн сэжигтнүүдийг баривчлахаа мэдэгдэж байв.

Өмнө нь 2006, 2004 онуудад ОХУ-ын сэтгүүлч Анна Политковская, “Forbes” сэтгүүлийн орос хувилбарыг эрхлэн гаргадаг редакцийн сэтгүүлч Паул Клебников нарыг хөнөөсөн хэрэгт мөн л кавказуудыг сэжигтнээр нэрлэж байсан аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *