Засгийн газрын 100 хоног тохиож байгаатай холбогдуулан Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулж байна.
Тэрээр танхимынхаа сайд нарын нэр холбогдоод буй хариуцлагагүй асуудалд хэрхэн анхаарлаа хандуулж байгаа тухай сэтгүүлчийн асуултад хариуллаа.
Тэрээр “Цэргийн амь нас эрсдэж байгаа нь туйлын хүнд бөгөөд харамсалтай явдал. Гэхдээ нэг цэрэг эрсдэх бүрт Батлан хамгаалахын сайд огцроод байж болохгүй. Ийм улс дэлхий дээр хаана ч байхгүй. Манай улс геополитикийн хувьд туйлын эмзэг. Хэрэв ийм тогтолцоо руу ороод Засгийн газар нь хөнхөн, сайд нар нь үлээхэд нисээд уначихдаг байж болхогүй. Тиймээс би сайд нартаа сануулж байгаа. Шадар сайдад, Ц.Нямдорж сайдад сануулга өгсөн. Авлигатай холбоотой ямар нэгэн асуудал үүсвэл тухайн сайдыг чөлөөлөх захирамж шууд гаргана. Үүнийг Засгийн газрынхаа хамгийн эхний хурал дээр хэлсэн” гэлээ.