Categories
мэдээ эдийн-засаг

Нефтийн үнэ 50 ам.доллар давлаа

Дэлхийн зах зээл дээр Брент нефтийн үнэ энэ он гарсаар анх удаа 50 ам.доллар давлаа. Энэ нь Канадын газрын тостой элстэй бүсэд түймэр асч АНУ олборлолтоо 4.2 сая баррелиар танаж, Нигерид үймээн дэгдсэнтэй холбоотой юм. Түүнчлэн Иран улс барууны хориг цуцлагдсан ч хэт нийлүүлэлтийг тооцон нефть олборлолтоо тодорхой хугацаанд барьж байгаа аж. Хоёр жилийн өмнө 100 ам.доллар давж байсан баррель нефтийн үнэ энэ оны эхээр 27 ам.долларт хүрч унасан билээ.

Ирэх зургадугаар сарын 2-нд болох Олон улсын нефть экспортлогч орнуудын чуулга уулзалтаар олборлолтыг танах асуудлыг дахин хэлэлцэх юм. Өмнө нь өнгөрсөн сард энэ уулзалт Дохад болсон ч олборлолтоо багасгах асуудалд талууд тохиролцож чадаагүй аж.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *