Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах зорилгоор өнгөрсөн оны арван хоёрдугаар сараас эхлэн автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнд оролцуулахаар шийдвэрлэсэн.
Хуваарийн дагуу өнөөдөр буюу 2024 оны нэгдүгээр сарын 29-нд сондгой тоогоор төгссөн улсын дугаартай машинууд замын хөдөлгөөнд оролцоно.
Харин дугаарын хязгаарлалт амралтын өдрүүдэд үйлчлэхгүй бөгөөд бүх тоо хөдөлгөөнд оролцох боломжтой юм.