Энэ оны 3-р сарын 20-ны өдөр цахилгааны дэд станцад өндөр хүчдэлд цохиулсан хүн ухаангүй байна гэсэн дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгджээ. Дуудлага мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад 31 настай эрэгтэй Ж нь станцын тоног төхөөрөмжид засвар үйлчилгээ хийж байгаад өндөр хүчдэлийн цахилгаанд цохиулж нас барсан хэргийг БЗД-ийн цагдаагийн 3-р хэлтэст шалгаж байна.
Иргэн та цахилгааны холбогдолтой ил гэмтэл, унаж болзошгүй шон тулгуур хаалт түгжээгүй шийд самбар байвал цахилгаан түгээх станцын ХҮТ-д яаралтай мэдэгдэж, аливаа төрлийн болзошгүй эрсдэл% ослоос сэргийлэхийг анхааруулж байна.