Categories
мэдээ спорт цаг-үе

Өндөр чансаатай шилдэг 128 бөхийн барилдаан болно DNN.mn

Арванхоёрдугаар сарын 29-нд 13:00 цагаас Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 113 жилийн ойд зориулсан “Ерөнхийлөгчийн нэрэмжит цом”-ын төлөөх өндөр чансаатай шилдэг 128 бөхийн уламжлалт барилдаан болно.

Энэхүү барилдаанд хамгийн олон удаа түрүү, үзүүр булаалдсан 4 бөх байдаг. Үүнд:
Улсын аварга С.Мөнхбат 2 удаа (2011, 2014) түрүүлсэн.

  • Улсын заан Б.Пүрэвсайхан 2 удаа (2013, 2015) түрүүлсэн.
  • Улсын аварга Ч.Санжаадамба 2 удаа (2015, 2016) үзүүрлэсэн.
  • Улсын заан Б.Бат-Өлзий 2 удаа (2019, 2021) түрүүлж, 1 удаа (2023) үзүүрлэжээ.

Харин одоогоор “Ерөнхийлөгчийн цом”-ыг Улсын гарьд цолтой бөх хүртээгүй байна. Ерөнхийлөгчийн нэрэмжит цомын төлөөх барилдааны цахим бүртгэл эхэлжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *