Categories
мэдээ нийгэм цаг-үе

Өндөг, майонез, кремтэй бялууг хөргүүртэй газраас авахыг зөвлөлөө DNN.mn

Эрүүл мэндийн байгууллагаас шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулан иргэд болон хоол үйлдвэрлэл, үйлчилгээ явуулдаг аж ахуйн нэгжид дараах ЗӨВЛӨГӨӨГ өглөө.

  • Түүхий эд бүтээгдэхүүнийг зөвхөн зөвшөөрөлтэй хүнсний дэлгүүр, супермаркетаас худалдан аваарай.
  • Өндөг, өндгөн бүтээгдэхүүн, майонез, мөхөөлдөс, кремтэй бялуу, жигнэмгийг хөргөгч хөргүүртэй газраас авах хэрэгтэй.
  • Хүнсний бүтээгдэхүүнийг тохирсон хэмд нь хөргөгчид хадгалах ёстой. Мах махан бүтээгдэхүүнийг хөлдөөгчид хадгална.
  • Болсон болон түүхий эд бүтээгдэхүүнийг тусад нь хадгалах ёстой.
  • Хоол хүнсийг бэлтгэх, хэрэглэхийнхээ өмнө гараа заавал угаагаарай.
  • Түүхий хэрэглэдэг жимс, ногоог сайтар угааж хэрэглээрэй.
  • Ундны усаа 24 цагийн дотор заавал буцалгаж хэрэглэж дуусгах.

Гэдэсний халдвараар өвчилсөн хүнийг гэртээ тусгаарлаад харьяа өрх, дүүргийнхээ эмнэлэгт хандаж эмчлүүлэх ёстой. Хэрвээ гэрээр эмчлүүлсэн тохиолдолд эмчилгээг бүрэн хийхэд анхаарах ёстой гэв.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *