Categories
мэдээ нийгэм

Наурызын баярыг энэ сарын 22-нд Сүхбаатарын талбайд тэмдэглэнэ

Наурызын баярыг Сүхбаатарын талбайд энэ сарын 22-ны өдөр тэмдэглэхээр болжээ.

Уг үйл ажиллагааны хүрээнд “Наурыз 2025” соёл, урлагийн концерт, “Казах күрес” буюу казах үндэсний бөхийн барилдаан, гар урлалын үзэсгэлэн, казах гэр, гар урлал, уран бүтээлийн танилцуулга, Наурызын баярын идээ зоог, көже шөл зэргийг сурталчлахаар төлөвлөжээ.

Баян-Өлгий аймгийн Нутгийн зөвлөлийн санаачилгаар зохион байгуулах “Наурызын баяр”-ын үйл ажиллагааг нийслэлийн Засаг даргын тамгын газар,Нийслэлийн аялал жуулчлалын газар дэмжиж хамтран ажиллахаар болжээ. Наурыз нь казах соёлоор байгаль дэлхий өвлийн нойрноосоо сэрдэг өдөр бөгөөд өдөр шөнө тэнцдэг гэж үздэг.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *