Categories
мэдээ нийгэм

Наурызын баярыг тохиолдуулан Казакстан улсын гавьяат дуучин Мадина Садуакасова “Арман Елим-ой” болох “Мөрөөдлийн улс” тоглолтоо хийнэ

Казакстан улсын гавьяат жүжигчин Мадина Садуакасова болон залуу дуучин Үшкын Жамалбек нар Наурызын баярыг тохиолдуулан “Баяр” интертайнментай хамтран “Мөрөөдлийн улс” тоглолтоо монголд хийх гэж байна.

“Баяр” интертайнментын хувьд 2017 онд Казакстан улсын дуучин Терегали Тереалигийн “УЛЫ ДАЛА БАЛАСЫ” тоглолтыг монголдоо зохион байгуулж Казак ард түмний талархлыг хүлээж байсан байна.

Энэхүү үйл ажиллагааг уламжлал болгон төсөл хэлбэрээр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд Монгол, Казакстан улс хоорондын соёлын харилцаанд тодорхой хувь нэмрээ оруулан ажилладаг.

Энэ удаагийн тоглолт Казак түмэнд жилдээ ганц тохиох контент бөгөөд тоглолтыг өндөр түвшинд, олонд хүртээмжтэй зохион байгуулахаар төлөвлөж байгаа хэмээн эх сурвалжууд мэдээллэж байна. Мөн тоглолтод урилгаар дуучин П.Баярцэнгэл оролцох юм байна.

Зохион байгуулагч болох “Баяр” интертайнмент ХХК-ний гүйцэтгэх захирал Б.Оргил хэвлэлийн мэдээний үеэр “Тоглолт 100 хувь амьдаар тоглогдох ба олон гэнэтийн бэлгүүд байх болно” хэмээлээ.

Тоглолт :

  • Гуравдугаар сарын 14нд Ховд аймагт
  • Гуравдугаар сарын 15нд Баян-Өлгий аймагт
  • Гуравдугаар сарын 16нд Улаанбаатар хотын UB Palace-д 19:00 цагт тус тус тоглогдох байна.

Дуучин Мадина Мадуакасова нь 1996 онд “Музыкальный вояж” тэмцээнд оролцсоноор урлагийн ертөнцөд анх хөл тавьж байжээ.

Г.МӨНХЦАЦРАЛ

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *