Categories
мэдээ нийгэм

Настай эмэгтэйг дээрэмдсэн хэрэгтнүүдийг шүүх хурал хойшлов

Өнгөрсөн нэгдүгээр сард Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт орон сууцны байрны орцонд өндөр настай эмээг дээрэмдэж, улмаар шатаар чирч биед нь хүнд гэмтэл учруулсан хэрэг гарсан билээ.

Хэргийг гурван залуу нийлж үйлдсэн бөгөөд тэднийг шуурхай эрэн сурвалжилсаны үр дүнд баривчилж цагдан хорьсон. Хэргийг 1990 онд төрсөн Дорнод аймгийн харьяат А.Мөнх-Эрдэнэ, Увс аймгийн харьяат Л.Амаржаргал, 1995 онд төрсөн Увс аймгийн харьяат А.Баатар нар шунахайн сэдлээр дээрэмдсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байдаг. Тэгвэл тэднийг шүүх хурал өнөөдөр болох байсан ч дахин хойшилогдлоо. Учир нь улсын яллагч Д.Эрдэнэчимэг нь гадаадад ажлаар явсан гэх шалтгаанаар энэ сарын 22-ны 13:00 цаг хүртэл хойшлуулах шийдвэрийг шүүх бүрэлдэхүүн гаргажээ. Хохирогч 74 настай Ц-гийн хувьд хүнд бэртэл авсан бөгөөд биеийн байдал нь дээрдэхгүй одоо ч хүнээр сахиулж байгаа юм.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *