Categories
мэдээ нийгэм

“Нарантуул”-д гарсан галын шалтгааныг холбогдох байгууллагууд шалгаж байна

ОБЕГ, Нийслэлийн онцгой байдлын газар, Цагдаагийн ерөнхий газраас “Нарантуул” худалдааны төвд гарсан галын талаар мэдээлэл өглөө. “Нарантуул”-д гарсан галын дуудлагыг 101 тоот утсанд өнөөдөр үүрийн /2016.03.0.3/-ний 03:39 цагт өгсөн байна. Дуудлагын дагуу гал сөнөөгчдийг “Нарантуул”-д очиход гал их хэмжээгээр тархсан байжээ. Галыг унтраахаар ажилласан гал сөнөөгчийн малгай галын нөөлөгт зууван болтлоо хайлсан байна. Галын тархалт их байсан тул онцгой байдлын албаны 100 гаруй албан хаагч, нийслэлд буй гал унтраах ангийн 90 гаруй хувийг дайчлан ажиллуулжээ. Галын тархалтыг өглөөний 04:50 зогсоосон ч 07:00 хүртэл үргэлжлүүлэн ажилласаар бүрэн унтраажээ. Гал гарсан шалтгааныг одоогоор тодорхой хэлэх боломжгүй бөгөөд мэргэжлийн байгууллагууд шалгаж байгаа аж.

Одоогийн байдлаар цагдаагийн 75 албан хаагч захыг хамгаалалтад аваад байгаа юм байна. Тус захын бөс барааны хэсэг нийтдээ 5700 ам метр талбайг эзэлдэг бөгөөд түүний талаас илүү хувь буюу 2500 гаруй ам метр талбай нь галд өртөж, шатжээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *