Categories
мэдээ нийгэм

Намын сурталчилгаанд явж байсан залуус осолджээ

МАХН-ын улс төрийн ажилтан гурван залуу өнгөрсөн даваа гарагт орон нутагт явж байхдаа осолджээ. Ослын улмаас нэг нь газар дээрээ амиа алдсан явдал гарсан байна. Тэд Өвөрхангай аймаг руу намын сурталчилгааны ажлаар явж байсан аж. Залуус 160 км/ц-ийн хурдтай явж, өмнөх машинаа гүйцэж түрүүлэх гэж байхдаа осолдсон байж болзошгүй гэнэ. Осол гарахад машиныг жолоодож явсан Т гэгч залуу газар дээрээ амиа алджээ. Эмнэлэгт хүргэгдсэн хоёрын нэгийнх нь биеийн байдал хүнд байгаа юм байна.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *