Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийг 2025 оны зургаадугаар сарын 22-ны өдөр зохион байгуулна.
Сонгуулийн ерөнхий хорооны 2025 оны нэгдүгээр сарын 16-ны өдрийн 1 дүгээр тогтоолоор “Аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын нөхөн сонгуулийн үйл ажиллагааг зохион байгуулах цаг хугацааны хуваарь” баталсан.
Цаг хугацааны хуваариар нөхөн сонгуульд оролцох нам, эвсэл 2025 оны 4 дүгээр сарын 16, бие даан нэр дэвшигч 4 дүгээр сарын 29-ний өдрөөс өмнө сонгуулийн мөрийн хөтөлбөр болон хандивын тайландаа дүгнэлт гаргуулахаар төрийн аудитын байгууллагын орон нутаг дахь салбар байгууллагад хүргүүлэх шаардлагатай.