Categories
мэдээ спорт

Налайхын наадамд аймгийн арслан Даваажаргал түрүүллээ

Тулгар төрийн 2226 жил, Их Монгол улс байгуулагдсаны 811 жил, Ардын хувьсгалын 96 жил, Налайх дүүргийн 95 жилийн ойн баяр наадам энэ сарын 21,22-ны өдрүүдэд болж өнгөрлөө. Наадмаар хүчит 256 бөх зодголсноос Говь-Алтай аймгийн Шарга сумын Хантайшир дэвжээний аймгийн заан Даваажаргал, аймгийн хурц арслан Бямба-Очир нар үзүү түрүү булаалдаж, аймгийн заан Даваажаргал найм даван түрүүлж, аймгийн арслан боллоо.

Харин хурдан морьдын уралдааны азарга насанд Налайх дүүргийн уяач Н.Батболдын халтар морь, Соёлон насанд Налайх дүүргийн уяач О.Энхболдын зээрд, Хязаалан насанд Баянхонгор аймгийн уяач Ганбаатарын хонгор, Шүдлэн насанд Налайх дүүргийн уяач Бямбадашийн буурал, Даага насанд Улаанбаатар хотын Хан-Уул дүүргийн уяач Ариунболдын эрлийз хээр даага тус тус түрүүллээ.

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *